Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сэрэмж дагуулсан сэтгэцийн өвчлөл

Сүүлийн 60 жилийн хугацаанд сэтгэгцийн өвчний төрөл дөрөв дахин нэмэгдсэн.


Олон жилийн турш “галзуугийн эмнэлэгт” хэвтэн эмчлүүлсэн эгчийгээ төрсөн дүү нь өрөвдөн гэрээр эмчлэхээр шийдээд, хамтдаа амьдарч эхэлжээ. Эгч нь ч гэр орноо цэвэрлэж, хүүхдийг нь асраад, бүх зүйл хэвийн байсан тул дүү нь хардаж, санаа зовох зүйлгүй ажилдаа явдаг болсон байна.

Нэг өдөр дүү нь ажлаа тараад гэртээ ирэхэд эгч, хүүхэд хоёр нь байсангүй. Дүү нь сандарч, хүн хүч дайчлан эрэл хайгуул хийв. Харамсалтай нь бүх зүйл оройтсон байлаа. Дүүгийнхээ хүүхдийг хогийн цэг дээр шатаачихсан эгч нь аймшигт хэргээ дээд тэнгэрээс түүнтэй холбогдож ийм зүйл хийхийг шаардсан гэж тайлбарласан байдаг. 

Гэмт хэргүүдийн талаар цаг алдалгүй мэдээлдэг ч иймэрхүү явдлыг (сэтгэцийн өвчтөн хэмээн оношлогдсон үед) нийтэд зарлах шаардлагагүй юм. Хэдийгээр ялгаварлан гадуурхаж байгаа мэт санагдаж болох ч сэтгэцийн асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. 

Дэлхийд хамгийн томд тооцогдох сэтгэл судлаачдын байгууллага  2013, 2014 онд “DSM-V” буюу сэтгэцийн өвчлөлийн шийнчлэгдсэн гарын авлага, статистик тоо баримтаа дэлгэн үзүүлжээ. Уг гарын авлага нь 5-10 жилий давтамжтайгаар шинчлэгдэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгэл судлаачдад хамгийн чухал материал болон очдог байна.

Энд дурдсанаар одоогийн байдлаар унших эмгэг, тоо бодож чадахгүй байх эмгэг, нойрны эмгэг зүүдэндээ босож явах эмгэг, хэт их, эсвэл бага идэх эмгэг, солиорол гэх мэт 450 гаруй сэтгэцийн өвчин бүтгэгджээ. 2014 оны 10-р сард гаргасан ДЭМБ-ийн тайланд дэлхийд нийт 450 сая гаруй сэтгэцийн өвчтэй хүн байдгийг гуравны хоёр нь нэг ч удаа мэргэжилийн туслалцаа авч байгаагүй гэжээ. Үүнээс гадна сэтгэцийн өвчний нэг болх сэтгэл гутралаар өөд болох нь нас баралтын хоёр дахь том шалтгаан болж байна. ДЭМБ-ийн тайланд энэ байдлаараа сэтгэцийн өвчин нь 2020 он гэхэд зүрх, судасны өвчний дараа орох үзүүлэлт болно гэжээ. 

Өвчний талаар

Сүүлийн 60 жилийн хугацаанд сэтгэгцийн өвчний төрөл дөрөв дахин нэмэгдсэн. Энэ талаар длхий нийтээд анх зааж байсан үеэ бодвол орчин үед яг ийм өвчтэй байна гэх онош зөрөх магадлал их болсон юм. Учир нь ханиад,  томуу зэрэг вирусээс үүсгэгддэг биеийн өвчний дэргэд гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй маш “хийсвэр” ойлголт мөртлөө өвчний ангилал, төрөл хэлбэр нь хэтэрхий олон болсон. 

Нөгөөтэйгүүр сэтгэцийн өвчнийг соёлын хэм хэмжээ, нийгмийн зан үйлийн эсрэг биеэ авч явах, бодох, сэтгэх гэдгээр гол шалгуур болгон оношилдог. Үүний нэг жишээ нь Хятад улс юм. Тэд дэлхийн аль ч оронд байдаггүй сэтгэцийн өвчний ангилалтай. 

Соёл бүр тухайн зүйлийг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа эсэхээс шалтгаалж өвчнийг тодорхойлдог. Америк руу туршлага солилцохоор явсан Африкийн бөө залууг даруй сэтгэцийн асуудалтай хэмээн оншилсон жишээ байдаг. Тиймээс Монголд элдэв ид шидийн хойноос хөөцөлддөг хүмүүсийг соёлын нөлөөгөөр асуудалтай гэж үзэхээ байсан. Эмч нар нь ч “ид шид” үзүүлдэг хүмүүстэй ойртохоос эмээдэг.

Сэтгэцийн өвчний үр дагавар 

Өвчний дотроос ёс суртахууныг үгүй хийдэг “солиорлын” төрөл нь нийгэмд хамгийн аюултай юм. Ийм хэлбэрийн өвчтэй хүмүүсийг хэчнээн зүхээд ч нэмэргүй байдаг. Учир нь түүнд хий үзэгдэл, дуу чимээ мэдрэгдэж, хэн нэгэн түүнийг удирдаж буй мэт мэдрэмж үүссэнээр бусдыг хорлож мэднэ. 

Ийм хүмүүсийг яах ёстой вэ?

Нэгэн жишээ дурдахад манай улсад хүчирхийллийн эсрэг 8000 гаруй ТББ бүртгэгдсэн байдаг ажээ. Эдгээр байгууллагуудын ихэнх нь ажилладаггүй ч бас цөөнгүй хэсэг нь олон нийтийн дуу хоолой болсоор байна. Гэр бүлийн төлөөх байгууллагууд ч цөөнгүй байдаг бөгөөд манай улсын гэр бүл салалтын прогноз яг л долларын өсөлт шиг жил бүр нэмэгдсээр. 1990 оноос хойш гэр бүл салалтын хувь багасах байтугай огт тогтворжоогүй.

Эдгээр жишээ баримтаас харахад өнөөгийн жагсаал цуглаан, клуб, байгууллагууд нийгмийн уур амьсгалыг тухайн үед дэвэргээд л өнгөрдөг болохоос биш, тодорхой үр дүнд хүрэлгүй ирсэн байна. Хоёр жилийн өмнө тохиолдсон хүүхдийн хүчирхийлэлтэй төстэй гэмт хэргүүд өмнө нь гарч л байсан. Тухай бүрт нь ТББ-ууд жагсаж төрийн байгууллагуудыг “лобби”-дох ажлаа хийсээр ирсэн. Гэхдээ ямар ч үр дүнд хүрдэггүйг дараа жилийн, эсвэл удахгүй тохиох өөр нэгэн хүчирхийлэл, сэтгэл сэрдхийлэгэсэн гэмт хэргээс харагдах буй за. 

Нийгмийн эрүүл мэндийг эс тооцвол хүний эрүүл мэндийг биеийн, сэтгэцийн гэж хоёр хуваадаг. Хоёул нэг зүйлийн хоёр тал гэсэн үг.  Одоо ид өрнөж байгаа жагсаал, хүмүүсийн бухимдлаар бол аймшигт хэмт хэрэг хийдэг “садист” хүмүүсийг жигшээд, түүний эсрэг хууль чангатгах, цаазын ялыг дахин сэргээх нь оновчтой мэт санагдаж байгаа. Гэвч гэмт хэрэг үйлчлэгчид хүнлэг чанаргүйдээ биш, сэтгэц нь эрүүл биш учраас ийм харгислал үйлдээд байгаа гэдгийг ойлгох нь чухал. 

Учир нь дээр дурдагдсанаар сэтгэцийн өвчтэй хүмүүс өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаггүй, хэнд юу хийх нь хамаагүй мэт санадаг. Ийм хүмүүсийг шоронд хорих биш, эмнэлэгт эмчлэх ёстой. 

Монгол дахь сэтгэцийн эрүүл мэнд 

2015 онд хийсэн СЭМҮТ-ийн судалгаагаар манай улсад 6000-6300 сэтгэцийн өвчтэй хүн байгаа аж. Үүнээс ердөө 1-3 хувийг 60-аас дээш насны хүмүүс эзлэх ба үнэмлэхүй хувийг 20-50 настай эзлэж байна. Өвчний голлох шалтгаанд оюуны хомсдолт төст өвчин, физиологи шалтгаант сэтгэцийн өвчин зэрэг багтсан бол 2010-2014 оны хооронд жил бүр 1200-1250 шизофрени төст өвчинүүд бүртгэгдсэн байна. Мөн 10000 хүн амд ноогдох сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 77.43 байсан бол 2010 онд 112.9 болж нэмэгджээ. 2015 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлүүлж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзлэж байна. 

Монгол улсад нийт хүн амын хоёр хувь буюу 50 мянга орчим нь сэтгэцийн өвчтэй бол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу стресстэй байдаг аж. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77 хувь байсан бол 2007 онд 112 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 

Шийдэл 

Дэлхийн улс орнуудын 40 гаруй хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогогүй, 30 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөргүй, 25 хувь нь энэ талаар ямар ч хууль, дүрэмгүй. 

Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хууль, дүрмээ 2003, 2013 онд шинэчилсэн ч сэтгэл судлаачдын оролцоог үгүйлсэн хэвээр байгаа юм. Төрөөс шашны байгууллагуудын урсгал зардалд хэдэн тэрбүүмаар нь цацдаг ч иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах дорвитой ажил хийсэнгүй. 

Мөн хэдэн мянган ТББ-ууд нийгмийн уур амьсгалыг эвдэж, Шоу хийхийн оронд хүүхдийг багаас нь вакцин хийлгэдгийн адил эцэх, эхчүүдэд яавал хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах вэ, хүмүүсийн ойлголтыг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаас нь ухуулга суртачилгаа хийж, нийгэмд зөв мессеж тараах нь чухал болоод байгаатай санал нэгдэх биз ээ.

Сэтгэл судлаач Л.Энхтүшиг

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.