Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Game of Thrones" цувралын хамгийн хүчирхэг 26 ЭШЛЭЛ

Бурхдад өршөөл гэж байхгүй. Тийм л учраас тэд "Бурхад" байдаг юм.


1. Хэрэв бид дайсагналаа больж, эвлэлдэн нэгдэхгүй л юм бол бүгд үхнэ. Тэр үед Төмөр сэнтийд хэний араг яс залрах нь хэнд ч хамаагүй болно. - Давос Сиворт 

2. Ганц чоно л амьд үлдвэл хонин сүрэг хэзээ ч амар заяа үзэхгүй. - Аръяа Старк 

3. Би жаахан байж болно. Би охин байж болно. Гэхдээ миний төлөө эрчүүд тулалдаж байхад би галд өөрийгөө ээгээд сууж тэвчихгүй. - Лианна Мормонт 

4. Мунхаг тэнэг байдалд эмчилгээ гэж үгүй. - Бронн 

5. “Гэхдээ” гэх үгний урд хэлэгдсэн бүхэн тэр чигтээ хэрэггүй новш. - Жон Снөү

6. Дарсны худалдаачин бол жаргалгүй эхнэрийн хамгийн сайн найз. - Серсей Ланнистер

7. Хүчтэй бүхэн хүч султай нэгэнд өгөөмөр хандах ёстой. Ингэж л тэд анхнаасаа хүчирхэг болдог юм. - Тирион Ланнистер

8. Үргэлж согтуу байна гэдэг амар зүйл биш. Хэрэв тийм байсан бол бүгд л согтуу байх байсан. - Тирион Ланнистер 

9. Арслан хонинуудын бодол санаагаар өөрийгөө чилээх учиргүй. - Тайвин Ланнистер

10. Чи хүүхдүүддээ хайртай. Энэ чамд үлдсэн цор ганц давгүй чанар. Бас чиний сул тал. - Тирион Ланнистер

11. Чи Хаан сэнтийний тоглоомоор наадаж байгаа үед нэг бол ялна эсвэл үхнэ. - Серсей Ланнистер

12. Ахад минь сэлэм, харин надад оюун ухаан бий. Сэлмэнд билүү хэрэгтэй шиг оюун ухааныг хурцлахад ном хэрэгтэй. Тиймээс л би их уншдаг юм. - Тирион Ланнистер 

13. Бидэнд ганц л бурхан бий. Түүнийг үхэл гэдэг юм. Харин бидэнд үхэлд хэлэх ганц л үг байдаг: Өнөөдөр л лав биш шүү. - Сирио Форел 

14. Хайрын төлөө миний хийдэг зүйлс. - Жэйми Ланнистер 

15. Бран Старк: Хүн айж байхдаа ч зоригтой байж чадах уу?

Эддард Старк: Энэ бол хүний зоригтой байдаг цор ганц мөч. 

16. Өөрийн хэн гэдгийг хэзээ ч бүү март, учир нь бусад хүмүүс ч бас мартахгүй. Үүнийг хуяг дуулга шиг л өмс, тэгвэл хэн ч үүнийг чинь ашиглан чамайг өвтгөхгүй. - Тирион Ланнистер

17. Чи хүмүүсийг хэр их хайрлана, тэр чинээгээрээ сул дорой болдог. - Серсей Ланнистер

18. Уншигч хүн үхэхээсээ өмнө мянган амьдралаар амьдарсан байдаг. Харин уншдаггүй хүн ердөө ганц л амьдралаар амьдардаг. - Жойен Рийд

19. Зуны хонгор үр минь чи айдсын тухай юу мэдэх билээ дээ? -Хөгшин Нан

20. Хүн болгоны дотор араатан нуугдаж байдаг. Гарт нь сэлэм атгуулсан цагт тэд гарч ирдэг юм. - Жорах Мормонт

21. Бид бүгд үхэж, бүгд газар дор ялзрах болно. Цааш амьдрах ганц зүйл бол энэ гэр бүлийн нэр юм. - Тайвин Ланнистер 

22. Бурхдад өршөөл гэж байхгүй. Тийм л учраас тэд "Бурхад" байдаг юм. - Серсей Ланнистер 

23. Өвөл айсуй. - House Stark

24. Жаал хүүг хөнөөж, эр хүнийг төрүүл. -Мэйстер Аэмон

25. Чи дахин хэзээ ч алхаж чадахгүй. Гэхдээ чи нисэх болно. -Бладрэйвен

26. Ходор, ходор ходор.  -Ходор.

Харин таны хамгийн дуртай эшлэл юу вэ? Бидэнтэй хуваалцаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.