Хайх зүйлээ бичнэ үү

мин

8.15: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 8 сэдэв

Энэ өдөр таны мэдэх ёстой бүхэн


Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хараар тэмдэглэсэн линк рүү орно уу. 

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:

Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 төгрөгөөр буюу 5.3% өссөн тухай Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр мэдээллээ.


Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд өөрчлөлт орлоо хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдэгджээ. 


“Боловсрол суваг” телевиз үзэгчид энэ оны намар дэлхийн 35 оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн шилдэг контент “Star Academy” реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна.


Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн  судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн зургадугаар сараас 0.74 хувиар буурсан үр дүнг харуулжээ. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25,26-ны өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. 


 Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч олон улсын байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-дөө хамруулахаар дөрвөн улсыг шалгаруулсны нэг нь Монгол Улс болж, олон улсын байгууллагуудтай хамтран даатгалын салбарт төсөл хэрэгжүүлэхээр шалгарлаа.

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол боллоо. Улаанбаатар хотын 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутнууд хамрагдсан ажиллагаа Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын төвд боллоо.

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
2 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
2 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
3
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.