Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жүдо: ДАШТ-ий өмнөх шинэ чансаа тамирчдыг сандаргав

Риогоос хойш зодоглоогүй алдарт Тедди Ринер чансааны 14-т унасан тул ДАШТ-2017-д хэсэг ахалж чадахгүй боллоо.


Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 14-нд шинэ чансаагаа гаргалаа. Шинэ чансааны талаар жүдогийн ертөнц өчигдөржингөө ярилцсан юм. Үнэхээр ДАШТ хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа тул жин тус бүрийн сугалаа, оноолт гээд чансаа тун их хамаатай. Зарим орны шигшээ баг чухам ийм шалтгаанаар ч бүрэлдэхүүнээ сонгосон нь бий. Хэн нь хэсэг ахалж, хэн нь аманд нь очих вэ гэдэг тун чухал. Ямар ч гэсэн шинэ чансааны гол сенсаац бол Риогоос хойш зодоглоогүй алдарт Тедди Ринер чансааны 14-т унасан тул ДАШТ-2017-д хэсэг ахалж чадахгүй боллоо.

Жүдо бөхөд дэлхийн чансааны шилдэг найман бөхийг хооронд нь тааруулалгүй өөр хэсэгт хуваарилдаг. Чансааны 1 дэх бөх А хэсэг, 2 нь C, 3 нь D, 4 нь B, 5 дахь бөх B хэсгийн хоёр дахь бүлэгт, 6 нь D хэсгийн нөгөө бүлэгт, 7 нь C хэсгийн хоёр дахь бүлэгт, 8 дахь нь A хэсгийн нөгөө бүлэгт ордог. Үлдсэн бөхчүүд яах вэ? Тэднийг сугалаагаар хэсгүүдэд тараана. Улс орон ч хамаагүй тул нэг орны хоёр бөх ч хоорондоо таарч болно. Энэ систем нь чансааны тэргүүн шилдэг бөхчүүдийг тэмцээний эхэнд тааруулахгүй ач холбогдолтой. Харин энэ удаад Ринер хэсэг ахлахгүй болсноор +100 кг-д тэр хэн нэгэн лидертэй эхний тойрогт таарах нь дамжиггүй боллоо. Чансаа ахисан биш эхний шатанд шууд олимпийн аварга Теддитэй таарах нь хүсэх юм биш билээ.
Яагаад Теддигийн чансаа ийм доош унав? Шалтгаан нь тун энгийн. “Рио 2016” олимп дуусаад бүтэн жил болсон тул олимпод оролцогчдын Риогоос авсан чансааны оноо устсан. Риогоос хойш бараг барилдаагүй хүмүүс бол “Рио 2016” наадмын аварга, медальтнууд. Ингээд тэдний чансаа ихэд доошилсон юм.
“Будапешт-2017 ДАШТ”-д шинэ чансаа хэрхэн нөлөөлснийг харцгаая. Хэн нь хэсэг толгойлж, хэн гэдэг аварга шилдэг наймаас буусныг үзье.

60кг

А хэсэг
Амиран Папинашвили (Гүрж)
Рюүжү Нагаяма (Япон)
В хэсэг
Эрик Такабатаке (Бразил)
Орхан Сафаров (Азербайжан)
С хэсэг
Наохиса Такато (Япон)
Роберт Мшвидобадзе (ОХУ)
D хэсэг
Франциско Гарригос (Испани)
Д.Амартүвшин (Монгол)
Энэ жинд барилдах манай Г.Болдбаатар 11-т эрэмблэгдсэн. Дэлхийн аварга Елдос Сметов (Казахстан) 21-т буужээ.

66 кг

А
Таль Фликер (Израиль)
Сергиу Олейник (Португал)
В
Шмаилов Барух (Израиль)
Нижат Шихализада (Азербайжан)
С
Ан Баул (БНСУ)
Важа Маргвелашвили (Гүрж)
D
Хифүми Абэ (Япон)
Чарльз Чибана (Бразил)
Европын аварга Георгий Зантарая 13-т байгаа бол олимпийн аварга Фабио Базиле 15 байр бууж, 29-д тогтлоо. ДАШТ-д барилдах Г.Хэрлэн 21-т бичигджээ.

73 кг

А
Хашимото Соичи (Япон)
Марсело Контини (Бразил)
В
Томми Мациас (Швед)
Хидаят Гейдаров (Азербайжан)
С
Рустам Оруджов (Азербайжан)
Тохар Бутбуль (Израиль)
D
Чанг-Рим Ан (БНСУ)
Г.Одбаяр (Монгол)
Манай Г.Одбаяр D-д барилдана. Риогийн шагналт Лаша Шавдатуашвили 10-т буусан.

81 кг

А
Алан Хубецов (ОХУ)
Эммануэль Лученти (Аргентин)
В
Виктор Пенальбер (Бразил)
Хасан Халмурзаев (ОХУ)
С
Френк де Вит (Голланд)
Саид Моллаи (Иран)
D
Аттила Унгвари (Унгар)
Ивайло Иванов (Болгар)
Манай О.Ууганбаатар 21-т бичигдсэн байгаа. Энэ жинд шилдэг найм өөрчлөгдөөгүй ч хоорондоо байр нь солигдсон. Хасан Халмурзаев 4 байр буусан бол де Вит, Унгвари, Пенальбер, Моллаи нар нэг алхам дээшилсэн. Дэлхийн аварга Таканори Нагасе 12-т байгаа тул тэр оноолтоор хэн нэгэнд нь “хатуу өрсөлдөгч” болон очно.

90 кг

А
Александр Куколь (Серб)
Г.Алтанбагана (Монгол)
В

Хусейн Халмурзаев (ОХУ)
Гвак Донг-Хан (БНСУ)
С
Аксель Клерже (Франц)
Ислам Бозбаев (Казахстан)
D
Комроншох Устопирён (Тажикистан)
Николаз Шеразадишвили (Испани)
Г.Алтанабагана 2 байр ахиж, 9-т орж ирсэн. Риогийн хүрэл медальт Ченг Сюнчжао 12-т буусны ачаар Гүржийн Бека Гвиниашвили 2 байр урагшилсан ч шилдэг 8-д багтаж чадсангүй.

-100 кг

А
Майкл Коррел (Голланд)
Максим Раков (Казахстан)
В
Миклош Сирьенич (Унгар)
Эльмар Гасимов (Азербайжан)
С
Сириль Маре (Франц)
Кирилл Денисов (ОХУ)
D
Эльхан Маммадов (Азербайжан)
Казбек Занкишиев (ОХУ)
Дэлхийн аварга Рюносүкэ Хага 3 байр ухарснаар хэсэг ахалж чадсангүй.

+100 кг

А
Давид Моура (Бразил)
Такеши Ожитани (Япон)
В
Ө.Дүүрэнбаяр (Монгол)

Барна Бор (Унгар)
С
Гурам Тушишвили (Гүрж)
Даниэль Натеа (Румын)
D
Лукаш Крпалек (Чех)
Станислав Бондаренко (Украин)
Энэ жингийн тасархай аварга Тедди Ринер Риогоос хойш огт тэмцээнд ороогүй. Уг нь нийт 10 тэмцээн болсон ч тэр Хөххотын Гран Прид оролцоно гэсэн цуурхал гараад унтарсан. Риогийн финалд түүнтэй өрсөлдсөн Японы Хисаёши Харасава мөн 5 байр ухраад шилдэг 8-д багтсангүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
48
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.