Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт бөх: Шигшээ баг ДАШТ-д мордлоо

Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс 6 алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медаль хүртсэн түүхтэй.


Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 он, эмэгтэй бөхчүүд 2001 оноос ДАШТ-д оролцож эхэлсэн бөгөөд 6 алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медаль хүртсэн түүхтэй. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн ДАШТ-д чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 9 дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 7, Г.Мандахнаран 6, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар тус бүр 4, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар 3, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар 2 дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

ДАШТ-д оролцох Монголын шигшээ баг
Эрэгтэй

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
Эмэгтэй
48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
41
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.