Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хааны хөргийг фэйсбүүктээ тавьсан залууг 2.5 жил хорих ялаар шийтгэлээ

Тайландын оюутны холбооны тэргүүн Жатупат гэх залуу хаан Маха Вачиралонгкорны зургийг тайлбарын хамт фэйсбүүктээ тавьснаас болж 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.


Тайландын оюутны холбооны тэргүүн Жатупат гэх залуу хаан Маха Вачиралонгкорны зургийг тайлбарын хамт фэйсбүүктээ тавьснаас болж 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Оюутан залуу шинэ хааныг хаан ширээнд өргөмжилөхөөс 2 хоногийн өмнө фэйсбүүкийн нүүр зургаа хааны хөргөөр сольсон юм. Түүнд “эзэнт гүрний эсрэг өдөөн турхирсан” гэх шалтгаанаар ял үүсгэж, хорих ял эдлүүлэхээр болоод байна. 

Тайланд Улс нь хаант засаглалыг доромжилсон, гутаасан аливаа үйлдэлд маш хатуу хуулийн дэглэмтэй улс юм. Шинэ хаан өргөмжлөгдөх үеэр хаант засаглал олон хүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байсан ч хэрэг үүсгэж, ял оноох үндэслэлтэй ганц хэрэг нь Жатупатын нийгмийн сүлжээнд тавьсан зураг, тайлбар байжээ. Түүний оруулсан хаан Важиралонгкорны хөргийг фэйсбүүкт 2600 гаруй иргэн “share” хийсэн нь хэргийн гол үндэслэл болж, "олон нийтийг буруу үзэлд ухуулсан" хэрэг үүсгэсэн байна. 

Шүүх хурлын шийдвэр зарлагдсны дараа зуу гаруй залуус Жатупатын зургийг маск болгон "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх"-ийн төлөө Бангкок хотод жагсжээ. Залууд 15 жилийн ял оноогоод байсан боловч удалгүй 2.5 жил болтол бууруулсан байна. Өмнө нь тус улсад хаант төрд тэрсэлсэн хэргээр нэгэн эр 35 жилийн хорих ял авч байсан юм. 

Үүний дараагаар НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооноос Тайландын хатуу чанга дэглэмийг шүүмжилж, тус улсын шүүх хурлын 90% нь хаалганы цаана явагдаж буйг зогсоохыг шаардсан юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
1 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
3
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
36
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.