Хайх зүйлээ бичнэ үү

мин

ОХУ Казахстанд нуураа зүгээр бэлэглэчихлээ

Владимир Шубников “Энэ нуурыг Казахстанд өглөө гээд манай нутагт эдийн засгийн ямар ч хохирол учрахгүй. Сладкое бол загасгүй, намаг балчиг ихтэй, ашиггүй нуур байсан” гэж мэдэгдсэн байна.


ОХУ, Казахстан улсуудын холбогдох албаныхан уулзан хэлэлцсэний дүнд ОХУ хоёр улсын хил дээрх Сладкое хэмээх нуураа Казахстанд шилжүүлжээ. Оросын Хилийн албаныхны мэдээлснээр нуурыг Казахстанд өгсөн нь орон нутгийн иргэдийн дунд дургүйцэл төрүүлээгүй гэнэ. Харин Казахстаны ГХЯ-наас энэ явдлыг “Орос ахын бэлэг” гэж нэрлэхгүй байхыг хүсээд  Сладкое нуурын ихэнх хэсэг урьд өмнөөс Казахстанд харьяалагддаг байсан гэж онцолсон байна.

Нуурыг албан ёсоор шилжүүлснээр хилийн зурвас ч өөрчлөгдөнө. ОХУ-ын хил орчмын Купинский дүүргийн захирагч Владимир Шубников тус бүс нутагт оршин суудаг иргэдээ хил зөрчихгүй байхыг сануулаад “Энэ нуурыг Казахстанд өглөө гээд манай нутагт эдийн засгийн ямар ч хохирол учрахгүй. Сладкое нуурны нэг хэсэг угаасаа Казахстаны нутаг дэвсгэр дээр байсан болохоор хилийн шугамыг жаахан дотогшлуулаад л асуудал дууссан. Сладкое бол загасгүй, намаг балчиг ихтэй, ашиггүй нуур байсан. Манай нутагт Горькое гээд сайхан нуур байгаа” гэж мэдэгдсэн байна.
“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж үздэг монголчууд биднээс огт өөр бодолтой улсууд аж, оросууд.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
14 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
48
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.