Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөх: Исламын шашинт эмэгтэй бөхчүүдийн өмсгөл

Шинэ өмсгөл нүүр, гар л ил гарсан, толгойнд тусгай хамгаалалттай тул үс задрах, толгой ил гарах аюулгүй аж.


Ираны “Тегеран таймс” сонины мэдээлснээр Ираны чөлөөт бөхийн холбооноос санал болгосон исламын шашинт эмэгтэй бөхчүүдийн өмсгөлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хүлээн зөвшөөрчээ. Иранд эмэгтэйчүүдийг бөх барилдахыг хориглосон хориг цуцлагдаад хоёр жил болж байна. Тус улсад эмэгтэйчүүд бүстэй бөх барилддаг ч сүүлийн үед чөлөөт бөх сонирхдог бүсгүйчүүдийн тоо эрс өссөн юм. Гэвч исламын шашинд эмэгтэй хүнийг биеэ ил гаргахыг хориглосон байдаг. Тэгвэл Ираны чөлөөт бөхийн холбооноос нүүрнээс бусад хэсэг ил гараагүй тусгай өмсгөл гаргаснаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд өнгөрсөн 12 дугаар сард танилцуулаад байсан юм.
Шинэ өмсгөл нүүр, гар л ил гарсан, толгойнд тусгай хамгаалалттай тул үс задрах, толгой ил гарах аюулгүй аж. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байгаа ч Иран улс Исламын шашинт орнуудын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулахаар бэлтгэлдээ оржээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
21
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.