Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

10 сард нээлтээ хийх “Матильда” киног Дагестан улсад гаргахыг хориглов

Чечений тэргүүн “энэхүү кино нь итгэгчдийн үзэл санаа, нэр төрийг гутаан доромжилж үүгээр ч зогсохгүй Орос улсын хэдэн зууны түүхийг ч гуйвуулсан” мөн дэлхийн нэг дүгээр дайны үед Кавказын морьт дивиз “Үхэх хүртэлээ өөрийн хаандаа үнэнчээр зүтгэсэн ” гэжээ.


Дагестаны Засгийн газрын орлогч дарга Анатолий Карибов Соёлын яамд Алексей Учителийн найруулсан “Матильда” киног гаргахыг хориглох хүсэлт тавьжээ. 

Соёлын яамны хэвлэлийн албанаас Карибовын хүсэлтийг хүлээн авсан тухайгаа РИА Новости агентлагт мэдээлэлжээ. Харин ямар учраас Дагестан улсын Засгийн газрын орлогч дарга киног гаргахгүй байх хүсэл тавьсан нь тодорхойгүй байгаа юм байна.  

“Матильда” кино энэ оны 10 дугаар сард нээлтээ хийх юм байна. Үүнээс өмнө соёлын яам ОХУ-ын бүх кино театруудаар харуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгөх хэрэгтэй аж. Дагестан уг киног хориглохыг хүссэн Бүгд найрамдах хойд кавказын хоёр дахь улс болоод байгаа юм. Өмнө үүнтэй ижил төстэй саналыг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров тавьж байжээ. 

“Комсомольскаяа правда”-ийн мэдээлснээр соёлын сайд Владимир Мединскид бичсэн захидалдаа Кадыров “Энэхүү киног өөр өөр шашны хэдэн мянган хүн гаргахыг завшөөрөхүй” гэсэн агуулгатай захидал бичсэн байна гэжээ.

Чечений тэргүүн “энэхүү кино нь итгэгчдийн үзэл санаа, нэр төрийг гутаан доромжилж үүгээр ч зогсохгүй Орос улсын хэдэн зууны түүхийг ч гуйвуулсан” мөн дэлхийн нэг дүгээр дайны үед Кавказын морьт дивиз “Үхэх хүртэлээ өөрийн хаандаа үнэнчээр зүтгэсэн ” гэжээ. 

Харин киног найруулсан Алексей Учитель, Кадыровт киног нээлтээ хиймэгц үзэж саналаа хуваалцахыг хүсжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
41
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.