Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интроверт Экстравертыг хослуулсан хүмүүсийн л ойлгох 19 зүйл

Та олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дуртай ч гэртээ ном бариад юм уу, сайхан амарч хэвтэхээс илүү таатай зүйл гэж үгүй.


1. Та найзууд, дотны хүмүүсийнхээ дэргэд хамгийн дуу шуутай нь боловч шинэ танилцаж буй хүмүүс болон танихгүй хүмүүсийн хажууд байж боломгүй ичимхий, даруухан нэгэн.

2. Таныг хүмүүс “нээлттэй ном” шиг гэж бодох боловч дотроо нууц ихтэй, хаагдмал нэгэн.

3. Зөвхөн сайн найз тань л өөрийн чинь дотор орших эмзэг, дуугүй байдлыг ойлгодог.

4. Та олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дуртай ч гэртээ ном бариад юм уу, сайхан амарч хэвтэхээс илүү таатай зүйл гэж үгүй.

5. Таны найз ч бас энэ талаараа тун адилхан.

6. Заримдаа та маш олон зүйлийг анхаарснаасаа болж стресст ордог.

7. Та хүнтэй ярилцах дуртай ч утсаар ярихыг үзэн яддаг.

8. Та маш сайхан ярилцаж чаддаг ч заримдаа үг солиход тун бэрх болдог.

9. Хүмүүстэй байх дуртай. Гэхдээ бас дургүй...

Заримдаа ганцаархнаа байх хүсэл таны дотроос цухалздаг.

10. Тийм ч учраас та ганцаараа байх цагаа маш үр бүтээлтэй, таатайгаар өнгөрүүлдэг.

11. Бусад хүмүүсийн төсөөлж ч чадахгүй тийм их цагийг та аливааг бодож, төсөөлөхөд зориулдаг.

12. Та нам гүм байдалд дуртай.

13. Таныг дуугаа хураахад, “Юу болсон бэ?” гэж асуудаггүй хүмүүсийг та “биширдэг”.

Тийм ээ, та зүгээр л дуугүй байхыг хүссэн. Өөр юу ч болоогүй.

14. Та өөрийн чанга, дуу шуутай найзуудтайгаа ч, мөн дуу цөөн, даруухан найзуудтайгаа ч бүгдэнтэй нь ТӨГС харилцаатай байж чаддаг.

15. Та таг дуугүй болох, хариу бичихгүй замхрах гэх мэт үйлдлүүдийг маш сайн эзэмшсэн.

16. Та нэг л сэтгэл алдрах юм бол гүнээс гүн дурладаг.

17. Экстраверт талаасаа та удирдагч, байлдан дагуулагч байхыг хүсэх ч инторверт хэсэг тань таныг зүгээр л амьдралыг таашаан, дуугүйхэн оршихыг шаарддаг.

18. Та гэнэтийн төлөвлөгөөнд тийм ч таатай биш. Учир нь та тэр тохиолдолд нээлттэй, дуу шуугиантай байх уу эсвэл даруухан, дуугүй байх уу гэдгээ мэддэггүй.

Танд гарцаагүй бэлдэх цаг хэрэгтэй.

19. Таны дотор бүх зүйл оршдог тул заримдаа гайхаж, өөрөө хүртэл эргэлзэх үе их бий. Гэхдээ та маш олон давуу талтай хүн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.