Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB.LIFE-ийн зөвлөгөө: О.Жаргалт иогаар хичээллэх хүсэлтэй хүмүүст туршлагаасаа хуваалцаж байна

Эрхэт Баясангуй йогийн төвийн багш О.Жаргалт иогаар хичээллэх хүсэлтэй “UB.LIFE”-ийн уншигчдад туршлагаасаа хуваалцаж байна.


Эрхэт Баясангуй йогийн төвийн багш О.Жаргалт иогаар хичээллэх хүсэлтэй “UB.LIFE”-ийн уншигчдад туршлагаасаа хуваалцаж байна.

Сайн байна уу? Намайг Жаргалт гэдэг. Би йогоор хичээллээд нэг жил хагас болж байна. Өөрийнхөө багахан туршлагаас та бүхэнтэй хуваалцъя.

Би 2016 оны 1 сараас иогаар хичээллэж эхэлсэн. Анх 976 арт галлерейд Гантуяа эгчийн бясалгалын тухай яриаг (тэр үед Венецийн Биенналед Монголоос анх удаа, зураач Энхболд орохоор шийдэгдээд байсан, тэр тухай яриа) сонссон юм. “Зураач хүмүүс өнгөцхөн харахад их гажиг, хүйтэн, харин яриад үзэхэд хэнээс ч илүү дулаан, сайхан сэтгэлтэй байдаг. Тэр хүмүүс эхэнд нь бясалгаж, өөрийнхөө бүх уяасыг тайлж, өөрийгөө чөлөөлж байгаад дотроо байгаа жинхэнэ “би” гэдэг мөн чанараа харж, таньж байж жинхэнэ уран бүтээл туурвидаг. Зураач Энхболд бол ганцаараа хөдөө явж бясалгадаг” гэх яриаг сонссоноос хойш бясалгалыг сонирхож эхэлсэн.

Би өөрөө ямар нэгэн бүтээлч зүйл, уран бүтээл хийхийг хүсч байсан хэрэг л дээ. Гэхдээ тэр үед ямар ч бясалгалын төрлүүдийн тухай, яаж хийх ёстой байдаг тухай ойлголт байсангүй. Тиймээс гэрийнхээ ойролцоох “гэгээлэг” газар луу шагайж үзтэл тэнд бясалгал байхгүй, харин йога байхаар нь сууж үзсэн юм. Тийнхүү йога хийснээр төвлөрч болдог юм байна гэдэг ойлголттой болсон. Мөн надад йогийн гүн ухаан их таалагддаг.

Бясалгалын тухайд, ямар ч төрлийн бясалгал байсан йогтой хавсарч хийвэл илүү үр дүнд хүрэх боломжтой гэж боддог. Заавал ямар нэгэн төрлийн бясалгал биш, гэртээ өөрөө завилж, эсвэл сандал дээр ч хамаагүй суугаад, нүдээ аниад бясалгахыг оролдоод үзэж болно. Эцсийн эцэст, та бясалгалыг хийдэггүй. Бясалгал тохиолддог юм. Та бясалгалд хүрэх гэсэн оролдлогуудыг л хийдэг.

- Иогагаар хичээллэснээс хойш бие болоод сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарсан бэ?

Энэ талаар бол гадуур йогийн төв болгон сурталчилдаг, хүн болгон ойлголттой байлгүй дээ. Миний хувьд бол бие чилэхээ больж, их хөнгөн санагддаг болсон. Өмнө нь ч харьцангуй эрүүл байсан л даа. Одоо эрүүл мэнддээ илүү итгэлтэй болсог. Би 10 зайрмаг идсэн ч хоолой өвдөхгүй, гэх зэрэг (инээв :))

Оюун санааны хувьд мэдээж илүү тайван, өөрийгөө гаднаас нь ажиглаж чаддаг болсон. Ер нь өөрийгөө ажиглаж сурах нь маш чухал гэж боддог шүү.

-Анх хичээллэж буй хүмүүс ямар нэг иога газар явах хэрэгтэй юу, шууд гэрээр, ганцаараа хичээллэх боломжтой юу?

Би йогийн төвд явж эхэлж байсан болхоор төвд явахыг л зөвлөж байна. Багштайгаа шууд харилцаа үүсгэснээр зөв, буруу хийж байгаагаа заалгах, сонирхсон зүйлсээ асуух зэрэг олон давуу талтай. Гэхдээ youtube-ээр сурч эхэлсэн хүмүүс ч олон байдаг. Хамгийн гол нь өөрийгөө л чагнах шүү дээ. Тэгэж байтал аяндаа байрлалаа зөв хийж чаддаг болно.

-Иогаар хичээллэхийн сул ба давуу тал:

За байз, тодорхой хэмжээний цаг зарцуулах шаардлагатай нь сул тал байж болзошгүй. Хүмүүсийн голчлон хэлдэг асуудал нь “миний сунгалт муу, би йог хийж болох юм уу?” эсвэл “би илүү эрчимтэй юманд дуртай, йог надад тохирохгүй” гэдэг. Йогийн хэд хэдэн төрлийн сонголтууд бий. Энгийн, тайван, биеэ сунгаж, чилээгээ гаргахыг хүсч байгаа бол анхан шатны хатха йог зүгээр, харин эрчимтэй хөдөлмөөр байгаа бол аштанга йог, виняаса буюу урсгал йог зэрэг сонголтууд байгаа. Харин таны сунгалт хэр зэрэг муу байх нь йог хийхэд огтхон ч хамаагүй юм шүү.

-Хичээллэх явцдаа шантрахгуйн тулд яах ёстой вэ?

Йогоор хичээллэнэ гэдэг нь өөрийгөө дайчилж мундаг болох гэж байгаа ч юм уу, эсвэл тэмцээнд бэлтгэж байгаа хэрэг биш л дээ. Дасгалын дараа эсрэгээрээ бие улам сэргэг, хөнгөн, эрч хүчтэй болдог. Гол нь өөрийгөө хэтэрхий хүчилж, хэтэрхий мундаг болох гэж чармайх хэрэггүй. Ахисан анги хэцүү байгаа бол, хичнээн удаан хичээллэсэн ч бай, анхан шатны ангид яваад байж болно шүү дээ.

-Гэрээр хичээллэх хүсэлтэй хүмүүс яаж бэлдвэл дээр вэ? Санал болгох цахим хуудас, Иога багш байна уу?

Би өөрөө интернетээр хичээллэдэггүй болхоор энийг хэлж мэдэхгүй нь ээ. Йогад явж эхэлхээсээ өмнө би гэртээ бага зэргийн сунгалтууд хийдэг байсан. Тэгэхдээ хэн нэгний зааврыг дагахгүйгээр зөвхөн өөрөө аль хэсгийг сунгамаар санагдаж байна, тэрийгээ л хийдэг байсан. Нэг бодлын зарим байрлалыг буруу хийх, дутуу хийх, яаж сунгахаа мэдэхгүй байх, тэрнээсээ болж дутуу мэдрэмж авах эрсдэлтэй. Гэхдээ, дахиад хэлэхэд, хамгийн гол нь өөрийгөө чагнах шүү дээ.

-Иога хийхдээ ямар хувцас сонговол зүгээр вэ?

Йога хийхэд заавал гоё хээтэй, гоё өнгөтэй рейтуз өмсөж, өдөр болгон тэрийгээ сольж ирэх шаардлагагүй. Биедээ эвтэйхэн биеийн тамирын хувцас өмсөхөд л болно. Хөл нүцгэн хийдэг учраас солих оймс, пүүз хэрэггүй. Йогийн оймс, бээлий гэж байдаг. Тийм зүйлс зарим талаараа хэрэгтэй байдаг ч анх хичээллэх үед нэг их чухал биш. Йог анх үүсэх үед хүмүүс нүцгэн хийдэг байсан. Та нүцгэнээрээ хийж туршаад үзсэн ч болно.

-Иога хийе гэж бодож явдаг ч "Цаг зав олдохгүй байна" гэдэг хүмүүст хандаж хэлэх үг:

Нэг цагаар л эрт босоод, тэр цагаа иогад зарцуулахад л хангалттай шүү дээ.

Баярлалаа. Танд амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
19
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.