Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ногоон дээлтэй эмгэн буюу “Автоматизм”

Үүнийг тайлбар тольд “автоматизм” буюу санамсаргүйгээр тохиолдох ухамсарт бус үйлдэл, мөн гэнэтийн аюулд хариу өгөх хүний төрөлх инстинкт гэж тайлбарлажээ.


Зарим хүмүүс гал тогооны өрөө рүү яваад ирэх хооронд алцгеймер ч юм уу, эсвэл зөнөгрөлийн хүнд төвшинд хүрчээ гэж гайхах нь бий. Түүнчлэн хаа нэгтээ явж байгаад ер нь яах гэж, ямар учраас тэнд яваагаа ойлгохгүй үе Танд ч гэсэн таарч байсан байж магадгүй. Бодол эргэцүүллээс болов уу гэхэд тийм биш ч, санамсаргүй тохиолдлоор гартаа аяга барьчихсан гэрийнхээ аль нэг хэсэгт зогсож байгаагаа гэнэт ойлгодог. Үүнийг тайлбар тольд  “автоматизм” буюу санамсаргүйгээр тохиолдох ухамсарт бус үйлдэл, мөн гэнэтийн аюулд хариу өгөх хүний төрөлх инстинкт гэж тайлбарлажээ.

Улаанбаатар-Дарханы хоорондох замд жилд 30-40 гаруй авто осол гардаг бөгөөд Налайх болон хөдөөг зорьсон олон замд байсхийгээд осол гардгийг хүмүүс сайн мэднэ. Нийслэлийн замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Энхболд “зам тээврийн осол гарах хэд хэдэн шалтгаан байдаг. Онолын хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ур чадвар, орчин, замын нөхцөл байдал, байдал ослын шалтгаан болдог” гэжээ.

2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим нь хөдөө орон нутгийн замд осолджээ. Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Улаанбаатар-Лүн-Өвөрхангай чиглэлийн замуудад голчлон гардаг байна. Жолооч нарын хэлснээр бол ослын шалтгааны дийлэнх нь ямар нэг зүйл зам дээр гарч ирсний улмаас жолоогоо мушгиснаас болдог ажээ. Түүнчлэн хөдөөний замд осолдох нь их байдаг учраас жолооч нар ослын шалтгааныг урьд өмнөх ослуудтай холбож үзэх тохиолдох их гардаг байна. Жишээ нь, сүнс хий үзэгдэл, газар орны лус савдаг гэх мэт. 

Үүнийг шинжлэх ухаанд авто замын “автоматизм” гэдэг. Жолооч дээр дурдсан шалтгаанаар гадны стимулд өртөн ховсонд ордог бөгөөд өмнө нь ховсын талаар өгүүлсэнчлэн хүний анхаарал ямар нэгэн зүйлд төвлөрөх, хүний ухамсарт нэгэн хэвийн цочроогч очсоноор ховс үйлчилж эхэлдэг нь машин замд ч бас тохиодог байна. Үзэгдэх орчин онцын өөрчлөлтгүй, нэгэн хэвийн, шулуун замд удаан хугацаагаар машин жолоодох тохиолдолд жолоочийн их тархинд цочрил үгүй болж, хагас нойрмог байдалд ордог. Тухайлбал, хөдөө замд жолооч болгонд тохиолддог, удаан хугацаагаар машин жолоодох үед нойр хүрдэг явдал нь ухамсар транс байдалд шилжин, тархи альфа долгион ялгаруулдагтай холбоотой юм. 

Судлаачид тархинд долгион хүлээн авагч төхөөрөмж суурилуулан жолоодлогын туршилт хийсэн байна. Энэ үед хамт зорчиж буй хүн жолоочтой яриа өдөхгүй тул жолоочийн анхаарал өмнөх замаас өөр зүйлд төвлөрөхгүй. Туршилтын үед жолоодлого эхэлснээс хойш 30 минутын дараа жолоочийн тархинаас альфа долгион ялгарч эхэлжээ. Улмаар гурван цагийн дараа жолоочийн нүдний цавчилт нэмэгдэж, нүдээ хагас аньсан буюу хагас нойрмог байдалд шилжсэн байна. Жолооч хэдийгээр сэрүүн мэт байгаа харагдах боловч тархи нь нойрсож, “замын ховсонд” орсон тул туршилтыг зогсоожээ. 

Ийм үед жолооч өөрийгөө ховсонд орсноо мэдэхгүй. Жишээ нь, жолооч А-г автомашин жолоодож байх үед ухамсар нь хар аяндаа трансд орж, машиных нь өмнүүр гэнэт хөгшин хүн гүйх шиг харагджээ. Жолооч хэсэг хугацаанд цочролд орсны дараа хажууд нь хэн нэгэн сууж байсан гэх хүн түүний хохирогч байв. Тэр бол сүнс биш нь мэдээж. Түүний хагас нойрмог үедээ харсан хүн дэргэд нь байгаа мэт харагджээ. Ийм үед хүний ухамсар хувирч, сэрэл, хүртэхүй бүхэлдээ гажих тул хараа, сонсголд юу ч мэдрэгдэж болно. Үүнийг л бид элдэв чөтгөр, гүйдэлтэй таарсан хэмээн оношилдог ажээ. Иймэрхүү тохиолдолд жолооч нар ховсонд орж байгаа нь өөрт нь мэдрэгдэхгүйн тул хол замд явахдаа тодорхой хугацааны давтамжтайгаар амарч, нойроо сэргээх шаардлагатай байдаг. 
Жолооч нарт түгээмэл тохиолдох учир битүүлэг үзэгдлийн нэг нь агаарт хөвөх явдал юм. Жолооч Б харанхуй болсон хойно хурдны замаар давхиж явав. Гэнэт машиных нь урд хүн гарч ирэх шиг санагдсан тул огцом тооромсложээ. Дараа нь сайтар сэргээн санахдаа уг хүн газраас 3.0 метр орчим өндөрт хөвж байсан байна. Энэ хий үзэгдлийн шалтгаан ямар нэгэн сүнсэнд бус, манантай үед тохиох “брокен спектр” үзэгдлийн үр дүн байв. Манантай үед уулын оргилд гарсан уулчид гэрлээр хүрээлэгдсэн аварга хүний сүүдэртэй байнга шахуу таардаг нь энэ үзэгдлийн бас нэгэн жишээ юм. 

Үүнээс гадна бидний байх ёсгүй хэмээн итгэдэг зүйлс хий үзэгдлийн шалтгаан болох тохиолдол бий. Жишээ нь, Налайхын замд ногоон дээлтэй эмгэн алхаж явдаг, бүр заримдаа машин дагаж гүйдэг гэх цуу яриа бий. Жолооч В элдэв сүнс сүүдэрт итгэдэггүй нэгэн боловч яг тэр газар ногоон дээлтэй эмгэний сүнсийг өөрийн нүдээр харжээ. Хэдийгээр түүний жихүүдэс төрж байсан боловч машинаа зогсоогоод, алхаж буй “гүйдэлтэй” нүүр  тулан уулзсан байна. Гэтэл ямар нэгэн сүнс бус, ойролцоо амьдардаг нэгэн ногоон дээлтэй эмгэн орой унтахынхаа өмнө салхилах замаа тохиромжгүй байдлаар сонгож явсан нь, эсвэл угаасаа л тэр хавиар явах шаардлагатай нэгэн бодит хүний үйлдэл жолооч нарыг төөрөгдүүлэхэд хүргэжээ. 

Сэтгэл судлаач Л.Энхтүшиг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
31
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.