Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн цаатнууд чуулж байна

Монгол, ОХУ, Хятад, Швед, Канад, Норвег, Финланд улсуудын нийт 400 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.


“Бүх дэлхийн цаатнуудын VI конгресс” энэ сарын 16-20-нд Шведийн Йоккмокк хэмээх цаатны тосгонд явагдаж байна. Чуулганд Монгол, ОХУ, Хятад, Швед, Канад, Норвег, Финланд улсуудын нийт 400 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Чуулганаар дэлхийн цаатнуудын улстөрийн нийтлэг зорилгыг тодорхойлж, цаатан ард түмэнд тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулах арга замыг боловсруулан танилцуулна. Мөн цаа буга, цаатнуудын эрүүл мэнд, ёс заншлыг хамгаалах, судлах, амьдралын түвшинг дээшлүүлэх, хүүхэд залууст боловсрол эзэмшүүлэх талаар хэлэлцэх юм.

Ажил төрлөө ярихаас гадна соёлын өргөн арга хэмжээтэй. Улс бүрийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, үндэсний хоол толилуулахаас гадна бугуйл шидэх зэрэг тэмцээн болж байна. “Бүх дэлхийн цаатнуудын конгресс” 4 жилд нэг удаа болдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
2 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
19
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.