Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

3 жилийн өмнө ор сураггүй алга болсон MH370 онгоц осолдсон цэгийг оллоо

2014 онд Малайз Улсын зорчигч тээврийн онгоц нислэгт гарсан ч очих цэгтээ хүрэлгүй ор сураггүй алга болсон жигтэй явдлын зангилаа тайлагдлаа.


2014 онд Малайз Улсын MH370 зорчигч тээврийн онгоц нислэгт гарсан ч очих цэгтээ хүрэлгүй ор сураггүй алга болсон жигтэй явдал тохиолдсон билээ. Агаарын тээврийн бүх цаг үеийн хамгийн учир битүүлэг хэрэг болсон тус нислэгт 270 зорчигч, 12 гишүүнтэй нислэгийн баг зорчиж явсан юм. Онгоц Куала Лампураас хөдөлсөн ч хүрэх ёстой байсан газар буюу Бээжинд очилгүй бүрэн холбоо тасарсан. 

Тэгвэл онгоц осолдсоноос 2 долоо хоногийн дараа буюу 2014 оны 3-р сарын 23-ны өдөр дарсан хиймэл дагуулын фото зураг бүтэн 3 жилийн дараа буюу энэ долоо хоногт дэлгэгджээ. Онгоц Австрали Улсын ойролцоо Энэтхэгийн далайд осолдсон байх магадлалтайг судлаачид тогтоож 3 жилийн турш эрэл хайгуул хийсэн ч тодорхой ул мөр огт олдоогүйгээр барахгүй, сэжүүр гаргах нэг ч баримт үгүй явсаар энэ оны 1-р сард Австрали, Малайз, Хятад гэсэн гурван улсын гэрээ хэлцээний дүнд онгоцны эрлийг цуцлаад байсан юм. 

Францийн цэргийн хүчний байгууллагын архивт байсан эдгээр зурагт олон тооны “онгоцны” гэж хэлж болохуйц эд зүйл далайд хөвж буй нь дүрслэгдсэн байна. “Бид энэ эд зүйлс үнэхээр онгоцны хэсэг эсэхийг хэлж чадахгүй байна. Гэсэн ч байх боломжтой тул цаашид шинжлэх шаардлагатай.” гэж Австралийн Агаарын тээврийн аюулгүй байдлын газраас мэдээлжээ. 

70 гаруй жижиг хэмжээний эд зүйл дүрслэгдсэн тэдгээр зурагт дор хаяж 12 ширхэг хүний гараар бүтсэн зүйл байгаа гэж судлаачид үзэж байна. Шинэ баримтууд MH370 онгоцыг өргөргийн 35.6, уртрагийн 92.8 градуст хөдөлгөөнгүй болсныг гэрчилж байгаа аж. 

Судлаачид яг энэ цэгт хэнд ч мэдэгдэхгүй ор сураггүй алга болж чадна гэдгийг хэн нэгэн мэдэж байсан байж болзошгүйг онцолжээ. Энэ мэдээллийн дараа ор сураггүй бологсдын ар гэрийнхэн эрлийг ахин үргэлжлүүлэхийг засгийн газраас шаардаж байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.