Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд Өмнөд туйлын мөсөн доороос 91 галт уул илрүүлжээ

Энэ нь манай дэлхий дээрх хамгийн том галт уулын бүс байх магадлалтай ажээ.


Эдинбург их сургуулийн хэсэг эрдэмтэд Антарктидын баруун хэсгийн мөсөн доор байрлах 91 галт уул илрүүлсэн тухай Их Британы “The Guardian” сонин мэдээлжээ. Геологичдын үзэж буйгаар энэхүү бүс нь манай дэлхий дээрх хамгийн том галт уулын бүс байх магадлалтай ажээ.

“Хүмүүсийн мэдэж байсан Антарктидын галт уулын тооноос бараг гурав дахин их байгаад бид маш их цочирдсон. Ийм их хэмжээний, том галт уулуудыг илрүүлнэ гэж бид төсөөлөө ч үгүй” гэж мөстлөгийн мэргэжилтэн Роберт Бингам хэлжээ. Өдийг хүртэл эрдэмтэд ердөө 47 галт уул олсон байжээ.

Мөсөн давхрагнаас доош 2 километрт байрлах галт уулуудын өндөр 100-аас 3850 метр юм байна.

“Бид үүнээс ч илүү их галт уул Росса гэх мөсөн уулын доор байгаа гэж таамаглаж байна. Мөн бидний илрүүлсэн эдгээр галт уул Африкийн зүүн зүгт орших галт уулуудаас ч том. Дэлхий дээр байгаа хамгийн том галт уулууд байх магадлалтай” гэж Бингам нэмж хэллээ.

Харин одоо мэргэжилтнүүд галт уулууд идэвхижилт өндөртэй эсэхийг тогтоох л үлдсэн аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
11
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.