Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Game of Thrones”-ийн тухай таны мэдэхгүй 19 баримт

Оюутнууд уг кинотой холбоотойгоор Харвард их сургуульд дундад зууны үеийн түүхийг нэвт судлах боломжтой болох нь ээ.


19. Дотраки хэлийг сурах боломжтой

Та Дотраки хэлээр ярьж сурмаар байна уу? Тэгвэл маш амархан. Уг хэл нийт гурван мянга гаруй үгтэйн дээр одоо ч нэмэгдсээр яваа. Дэвид Ж.Питерсон уг хэлийг кинонд зориулж бүтээсэн бөгөөд та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

18. Тагтаан бялууны жор “жинхэнэ”

Жоффрейгийн хурим дээр байсан алдарт тагтаан бялууг санаж байна уу? Уг жорыг Жорж Р.Р.Мартин зохиогоогүй. Харин 16 дугаар зууны үед амьдарч байсан Жованни Россели гэх зохиолчоос санаа авчээ. Кинон дээрх бялуу жинхэнэ байсан бөгөөд та ч бас хийх боломжтой.

17. “Game of Thrones” Харвардын их сургуулийн хичээл болно

“Game of Thrones” сэдэвт түүхийн хичээл цувралд гардаг дундад зууны үеийн түүх, соёлыг судлах аж. Оюутнууд уг кинотой холбоотойгоор Харвард их сургуульд дундад зууны үеийн түүхийг нэвт судлах нь ээ.

16. Хамгийн олон удаа татагдсан кино

Уг цуврал дэлхийн түүхэн дэх хамгийн олон удаа татагдсан телевизийн киногоор шалгарчээ. Хэдэн сая хүн торрент сайтаар татан үзсэн бөгөөд уг байр сууриа нэлээдгүй хугацаанд хадгалах нь тодорхой.

15. Эмгэн хумсны “эх”

2013 онд судлаачид Бразилын эрэг дээрээс нэгэн шинэ төрлийн тэнгисийн эмгэн хумс нээн илрүүлжээ. Гол нь түүнд сонгон өгсөн нэр нь: Tritonia Khaleesi. Цуврал үздэг байсан хүн энэ нэрийг өгсөн гэж та бодож байна уу?

14. Сонгон шалгаруулалтгүй орсон жүжигчин

Питер Динклэйж Тирион Ланнистерын дүрд тоглох хүнийг аль эртнээс бодсон байсан бөгөөд түүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүй авчээ. Мөн тэрээр продюсеруудад Лина Хидийг Серсей Ланнистерын дүрд тоглуулахыг санал болгосон байна.

13. Жадан дээрх Жорж Бушийн толгой

Рэд Кийпийн жадан дээр байсан толгойнуудын нэгэнд ерөнхийлөгч асан Жорж Бушийн толгой байгааг олон хүмүүс анзаарчээ. Мэдээж продюсерүүд үүнийг санаатай хийгээгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд уучлал хүссэн байна.

12. Кинонд зориулсан дуунууд

HBO “Game of Thrones”-д зориулсан реп дууны цомог гаргаж байжээ.

11. Гандалфийн сэлэм

Төмөр сэнтийд "Lord of the Rings" киноны Гандалфийн сэлэм бий.

10. Ходор

Тэрээр “Ходор” гэх үгийг үйл явдал, сэтгэл хөдлөлд тааруулан 70 янзаар хэлж сурсан байна.

9. Том фэн Мадонна

Мадонна уг цувралд үнэхээр дуртайгаас гадна найруулагчаас нь киноны зураг авалтад Даенерис өмсөж орсон даашинзыг зээлж аван Пуримын баяраар өмсжээ.

8. Сансагийн даашинз

Цувралд зориулан хийдэг хувцаснууд миний мэдэхийн хамгийн тансаг, төгс болсон байдаг. Мөн хувцсанд маш гүн утга бүхий нууц хадгалагдан байдаг байна. Сансагийн хуримын даашинзын урд хэсэгт чоно болон хулд загас, харин ар хэсэгт арслан дүрслэгдсэн байдаг. Энэ нь тэрээр одоо Ланнистерт харьяалагдан буйг өгүүлж байх шиг.

7. Томмен болон Мирселла нар бодит амьдрал дээрээ үерхдэг

Серсейгийн хүүхдүүдийн дүрд тоглодог уг хоёр жүжигчин бодит амьдрал дээрээ үерхдэг байна. Мөн Жон Снөү болон Игриттийн дүрд тоглодог хоёр маань амьдрал дээрээ хосууд билээ.

6. Аръяа, Жон Снөү хоёр

Жорж Р.Р.Мартин зохиолоо бичиж байхдаа Аръяа, Жон Снөү хоёрыг хайр дурлалын харилцаатай болгох санааг бодит болгохоор бодож байжээ. Гэхдээ бурхны авралаар тийм зүйл болоогүй.

5. Нэг жүжигчин, дөрвөн дүр

Иан Вайт уг цувралд нийт дөрвөн дүр бүтээжээ. White Walker, Грегор Клегайн, Вун Вун аварга биет, мөн нэр нь дурдагдаагүй аварга биет.

4. Кейтилиний танигдаагүй дүр

Тэрээр “Harry Potter” киноны Хермионaгийн ээжийн дүрд мөн тоглосныг хүмүүс тэр болгон анзаардаггүй.

3. Харри Ллойд буюу Васерис Таргариен нь зохиолч Чарльз Диккенсийн үр удам.

2. Теон бол Лили Аллены ах

Алфи Аллен нь алдарт дуучин Лили Аллены төрсөн ах юм. Лили Алленд Яра Грэйжоед дүр бүтээх санал ирж байсан ч харамсалтай нь тоглож чадаагүй байна.

1. Залуухан Жорж Р.Р.Мартин, Жон Снөү хоёр дэндүү адилхан харагддаг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.