Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхий дахины ОХУ-д хандаж буй хандлага ямар байна вэ?

Дэлхий дахины ОХУ-д хандах хандлагыг олж илрүүлэхээр "Pew Research Center" судалгааны төв улс, орнуудаар нэгэн судалгаа явуулжээ.


Дэлхий дахины ОХУ-д хандах хандлагыг олж илрүүлэхээр "Pew Research Center" судалгааны төв улс, орнуудаар нэгэн судалгаа явуулжээ. ОХУ-ыг дэлхий дахинд залуус нь (18-29 насны) нас тогтсон (50-аас дээш насны) хүмүүсээс илүү эерэгээр хүлээн авч байна. “ОХУ-ыг ихэнх улс, орнуудад залуус илүү эерэгээр хүлээн авч байгаа ч ахмад настнууд шүүмжлэлтэй хандаж байлаа” хэмээн тайландаа тэмдэглэсэн байлаа. 

Мэргэжилтнүүд “Судалгаанд оролцсон 12 орны 50-аас дээш насны иргэдэд залуу үеийнхнээс илүү муу хандлага илэрч байсан” гэсэн байна. Тухайлбал, Вьетнамын 54%, Автралын 57%, Бразилийн 57% нь Москвад эерэг гэсэн саналыг өгсөн бол Япон, Бразилийн 37%, Австралийн 22% нь сөрөг гэсэн хариуг бөглөсөн байжээ. Мөн сөрөг хариуг бөглөсөн иргэд бүгд ахмад настнууд байсан аж. 

Хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй хүний хандлага эмэгтэй хүнийхээс илүү эерэг байжээ. Долоон улсын судалгааны дунджаас авч үзвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 7-17% илүүтэйгээр ОХУ-ыг дэмжиж байлаа. Санал асуулгад 37 орны 40951 хүн хамрагдсан байна. 

Ерөнхийлөгч Владимир Путинд нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 26% нь итгэдэг гэсэн бол 31% нь Орос улс бол Хятад шиг эх оронд нь аюул авчирна гэж үзэж байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
9 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
44
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.