Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жүдо бөхийн зурган мэдээ буюу С.Ням-Очир АНУ-ын шигшээ багийг дасгалжуулж байна

Олимпийн аварга Лукаш Крпалек энэ сарын 14-нд бэлтгэл дээр хүнд гэмтээд ДАШТ-д оролцохгүй болжээ.


Олимпийн аварга Лукаш Крпалек энэ сарын 14-нд бэлтгэл дээр хүнд гэмтээд ДАШТ-д оролцохгүй болжээ.

Х.Цагаанбаатар одоо 90 кг жинтэй байгаа ч цагтаа 60 кг-д барилдаж явсан билээ. 2007 оны Рио-де-Жанейрогийн ДАШТ дээр тэр Чой Мин-Хог ялсан иппон ялалт тун гайхалтай.

Жигоро Каногийн нэрэмжит олон улсын тэмцээн ирэх сарын 6-7-нд Владивостокт болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын шууд ивээл дор явагдана.

60 кг-ын монгол халз тулаан.

Америкийн жүдоч Трэвис Стивенс шигшээ багтаа барилдахгүй болжээ. Тэр “Риогийн олимпийн дараа би мөнгөний төлөө барилдана гэж шийдсэн. Өөрийгөө үнэгүй зовоох хүсэлгүй байна” гэж мэдэгдсэн. Стивенс жижицү, жүдогийн үзүүлэх тоглолт, тэмцээнд оролцоно.

UNESCO-гийн судалгаагаар жүдо бөх 4-18 настай хүүхдүүдэд хамгийн ашиг тустай спорт болох нь тогтоогджээ. Жүдогоор хичээллэх нь хүүхдэд хүч чадал, ой тогтоолт, хурд, тэвчээр, уян хатан байдал, тэнцвэр, анхаарлаа төвлөрүүлэх чадвар суулгадаг гэнэ. Мөн сахилга баттай, зорилгодоо хүрэх сэтгэлийн хүчтэй болгодог байна.

Чилийн Сантьягод болсон идэрчүүдийн ДАШТ дээр хамгийн удаан барилдааны шинэ дээд амжилт тогтлоо. Охидын 57 кг-ийн жинд Японы Харүка Накая, Польшийн Наталья Кропска нар 27 минут (цэвэр 15 минут) барилджээ. Кропска вазари авч ялалт байгуулсан бөгөөд энэ 27 минутын турш хэн нь ч торгууль аваагүй нь гайхалтай.

Шинэ чансаагаар зэрэглэл ихэд буурсан Ринерийн тоглосон Under Armour-ийн  сурталчилгаа.

Алдарт тамирчид төгссөн сургуульдаа хүндэт зочноор уригдах нь жирийн явдал. Харин Австралийн Жейкаг төрөлх сургууль нь уран зургийн хичээлийн моделиор урьсан юм.

Казахстаны шигшээ баг ДАШТ-д оролцохоор бэлтгэж байгаа талаараа видео ролик гаргажээ.

АНУ-д болсон Цагдаагийн ДАШТ-ий 100 кг-ийн жинд түрүүлсэн ОХУ-ын тамирчин Филипп Иванов сэтгүүлчдэд ярихдаа хүрэл медаль хүртсэн америк бөх орос тамирчинд ялагдсандаа уурлаад медаль гардуулах ёслолд ирээгүй гэжээ.

ДАШТ-д бэлтгэж байгаа АНУ-ын шигшээ багт манай гавьяат тамирчин С.Ням-Очир туслаж байна.

Олимп, дэлхийн аварга Тагир Хайбулаевийн нэрэмжит жүдо бөхийн сургууль ОХУ-ын Самара хотод нээгдэнэ.

Олимпийн хошой аварга Австрийн Петер Зайзенбахер насанд хүрээгүй шавь нараа хүчирхийлдэг байсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан билээ. Түүнийг Украины Киев хотод баривчилсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
21
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.