Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ширээн дээр: Hops & Rocks Craft Pub

Тохилог, цэвэрхэн бас дээрээс нь зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн шар айргаараа үйлчилдэг шинэ газрыг танилцуулж байна.


Байршил: Циркийн зүүн талд, “Их Монгол” ресторан паб дотор.

Уур амьсгал: Хаалгаар ороод алхаж явтал шалан дээр гоё өнгө дүрс байгаа нь харагдаж, түүнийг дагаад орвол шал өөр ертөнцөд ирсэн мэт санагдах болно. Бүх зүйл нь өөр хаана ч байхгүй тийм “күүл” орчин энд бий. Хэрэв та “steampunk” зүйлст дуртай бол энэ газар танд гарцаагүй таалагдана. Зөөлөн дулаан шаргал гэрэл, бор өнгийн модон шал, сандал, ширээ гээд ая тухтай бүхэн энд цогцолжээ. Гол нь энд байгаа бүх зүйл тэдний захиалгын дагуу гараар хийгдсэн. Ийм ч учраас өөр хаанаас ч олж авч чадахгүй тийм гоё гоё чамин зүйлс их бий. 

Ая тух: Энд тун тухтай гэдгийг онцлон хэлье. Бас та нэг бол гадаа талбайд, үгүй бол цонхны хажуугийн буйдхан хэсэгт сууж, бүр эсвэл найз нөхдөөрөө бөмбөрөөр хийсэн гэрлийн дор халуун яриа өрнүүлж болно. Хөгжим нь хүртэл тийм чанга биш, яг таарсан. Уугаад суухад хамгийн тохиромжтой дотоод засалтай.

Хөгжмийн сонголт: Тэд The Black Keys зэрэг зэвүүн хамтлаг дуучдын дуунууд тавьдаг. Орж сууснаас авахуулаад л би нэг ч үгийг нь алдалгүй дуулж, толгой, хөлөө хөдөлгөн сонсох сайхан дуунууд ар араасаа явсан даа. Амьд хөгжим хүйтэн шар айраг сайхан зохицдог.

Онцлох хоол: Тэд Монголд чориза пицца хийдэг ганц газар. Мөн хазахад дотроос нь бяслаг урсах халапино пепперс. Шар айрагны сайн найз болох хуурсан самар. Бас мэдээж дөрвөн төрлийн бяслагны цуглуулга.

Онцлох уух зүйл: Тэдний шар айргийн sample таны ямар шар айраг уух чиглэлийг тогтоогоод өгнө. Өөр өөр төрлийн амттай крафт шар айрагнаас амсан аль нь танд илүү таалагдахыг мэдээд, сонголтоо хийгээрэй. "Two Rams" PALE ALE, "Red Cheeks" AMBER ALE, "Crazy Shaman" IPA гэх гурван төрөл байдаг ба улирал болгон онцгой шар айргийг мөн гаргадаг байна. Өнгөрсөн удаад тэд кофетой шар айраг гаргажээ.

Магтах зүйл: Өмнө нь харж байгаагүй чамин тансаг зүйл энүүгээр нэг. Бас маш тухтай, дулаахан мэдрэмж төрүүлсэн газар. Хоолны амт чанар гэж янзын. Мэдээж зөвхөн тэдний өөрсдийн үйлдвэрлэдэг крафт шар айрагнууд сайхан үнэр, амттай. Мэдээж та энд үнэгүй интернэт холбогдох боломжтойн дээр гадаа талбайд эсвэл дотор гээд хүссэн газраа суух боломжтой.

Муулах зүйл: Тэд тусдаа 00-гүй учраас та Их Монгол ресторан пабынхаар үйлчлүүлэх шаардлагатай. Гэхдээ маш цэвэрхэн, том, дээрээс нь хэдхэн алхаад л байдаг болохоор үүнд санаагаа чилээх шаардлагагүй юм.

Хамгийн хямд хоол: Халапино пепперс – 8000 төгрөг. 

Хамгийн үнэтэй хоол: Хонины гуяны мах 18.000 төгрөг.

Хамгийн хямд уух юм: Мэдээж энд ус, ундаа, цай гэх мэт энгийн уух зүйл хямд үнэтэй байдаг ч гэсэн онцгой уух зүйлсээс санал болгоход Campari Orange – 5000 төгрөг танд гарцаагүй таалагдана.

Хамгийн үнэтэй уух юм: "Crazy Shaman" хамгийн хүчтэй крафт шар айраг - 12.500 төгрөг.

Зөөгчдийн “царай”: Эелдэг дулаахан царайтай. Танд уух зүйл, хоолныхоо тухай тайлбарлан өгөхдөө огтхон ч цааргалахгүй. Мөн ямар хоолыг аль төрлийн шар айрагтай хослуулбал төгс амтагдахыг тэд маш сайн мэддэг учир таныг зөв сонголт хийхэд тань туслах болно.

Instagram-дууштай эсэх: Мэдээж. Та энэ газрын аль ч буланд очоод инстаграмдсан болно. 

Тэдний гаргаж өгсөн тамхины өрөөний ханан дээр хамтлаг дуучдын тоглолтын постерууд дүүрэн. Тэд шинэ залуу мөн ямар ч чиглэлээр тоглодог хамтлаг дуучдыг дэмждэг. 

Найз нөхдөөрөө цагийг өнгөрүүлэх, эсвэл хэн нэгэнтэй нууцхан яриа өрнүүлэхийг хүссэн хэн бүхэнд тохирсон газар.

Аль нэг газар ороход та гадаадаас оруулж ирсэн эсвэл үндэсний үйлдвэрийн гээд энгийн лагер шар айрагнуудаас сонголт хийх шаардлагатай болдог. Харин энд гадаадад хамгийн түгээмэл байдаг, гар аргаар, өөрсдөө исгэсэн шар айргаар үйлчлэх болно. Тиймээс та шар айрагны амт чанарт эргэлзэх шаардлагагүй. Та пэйжээр нь зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. "Hops & Rocks Craft Pub"

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.