Хайх зүйлээ бичнэ үү

мин

8.17: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 8 сэдэв

Цалин нэмэхгүй бол есдүгээр сарын 1-нээс эхлэн, цэцэрлэг, сургуулийн 32000 багш ажил хаяна гэдгээ зарлалаа.


Мэдээллийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл тод хараар тэмдэглэсэн линк дээр дарна уу.

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс:

Цалин нэмэхгүй бол есдүгээр сарын 1-нээс эхлэн, цэцэрлэг, сургуулийн 32000 багш ажил хаяна гэдгээ зарлалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энд ОХУ-ын АН-2 онгоцыг шинэчилж, ТВС-2МС агаарын хөлгийг угсарч байгаа юм.

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсныг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

Шадар сайд У.Хүрэлсүх, “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар нарын наймдугаар сарын 15-ны орой утсаар ярьсан бичлэг ил болсон. Найруулагч Б.Баатар энэхүү бичлэгийг нийтэд дэлгээгүй болохоо мэдэгдэж, прокурорт хандахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх  мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, Шилэн тендерийн журам боловсруулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Энэ сарын 12-17-нд Улаанбаатарт болж байгаа "Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам"-д Монгол, ОХУ-ын Буриад,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны 1200 тамирчин хүүхдүүд өрсөлдөж байна. Наадмын сүүлчийн өдөр болсон чөлөөт бөхийн тэмцээний нийт 14 жингийн барилдааны 12-т нь монгол бөхчүүд тэргүүлжээ.

Сүүлийн үед хөдөө орон нутагт аялал, зугаалгаар явах иргэд  авто осолд өртөх  тохиолдол нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас анхааруулга гаргалаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардийн комиссар, хошууч генерал хатагтай  Лаури Хаммел тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хошууч генерал Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг  Аляска мужид  туршлага солилцох  сургалтад хамруулах,  англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
3 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
4 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
42
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.