Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Моторола" өөрөө дэлгэцээ нөхөн сэргээдэг ухаалаг утас гаргана

Хятадын "Lenovo Group"-д хамаарах Америкийн "Motorola Mobility" компани нь Self-repairing буюу өөрийгөө нөхөн сэргээж чадах дэлгэцтэй ухаалаг утасны патентийг авчээ.


Хятадын "Lenovo Group"-д хамаарах Америкийн "Motorola Mobility" компани нь Self-repairing буюу өөрийгөө нөхөн сэргээж чадах дэлгэцтэй ухаалаг утасны патентийг авчээ. АНУ-ийн "SlashGear" интернет портал мягмар гарагт “хуванцар буюу полимер шилэн дэлгэцээр хийгдсэн учир жижиг гэмтлийг утас өөрөө нөхөн сэргээх чадвартай гэсэн” мэдээлэл оруулсан байна.

Тус компаниас сэтгүүлчдийн дунд жинхэнэ ухаалаг утасны урьдчилсан загварыг танилцуулсан аж. Бүтээгдэж байгаа ухаалаг утас өөрөө дэлгэцийн хагарал, зураас зэргийг тогтоож чадах ба түүнийгээ эзэндээ мэдэгдэнэ. Үүний нэгэн адилаар эзэмшигч шаардлагатай эвдрэл, гэмтэл байгаа газрыг дугуйлах хэрэгтэй.

Нөхөн сэргээхэд эзэмшигчийн зөвшөөрөл хэрэг болдог аж. Дэлгэцийн эвдрэл гарсан хэсэг ухаалаг утасны санамжид автоматаар хадгалагдах болно. Эзэмшигч зөвшөөрч, эвдрэлээ санамждаа хадгалсны дараа гэмтсэн хэсэгт утас өөрөө халж гэмтлээ нөхөн сэргээж эхлэх ажээ.

Утасны шил бүхэлдээ гэмтсэн, дэлгэц хагарч дисплэйдээ нөлөөлсөн зэргээр хүнд гэмсэн тохиолдолд өөрийгөө нөхөн сэргээж чадахгүй юм байна.  

                                                                                                                                    Эх сурвалж: Tass.ru 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
9
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.