Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

eBay дээр мянган ам.доллараар зарагдсан сүнстэй хүүхэлдэй эзэн рүүгээ дайрсан гэв

Дараагийн Аннабелл?


Бид бүгд янз бүрийн чөтгөр шүгэлсэн  хүүхэлдэйтэй аймшгийн түүх, кинонуудыг зөндөө мэднэ. “Chucky”, “Dead Silence”, “Annabelle” зэргээс авахуулаад олон кино байдаг ч бодит амьдрал дээр аюул занал учруулж байсан түүхүүд илүү аймшигтай. 1970-аад оны үед үйл явдал нь өрнөсөн гэх “Annabelle” хүүхэлдэй бол олны дунд хамгийн түгээмэл тархсан бодит түүх билээ. Мөн саяхан “Annabelle : Creation” кино нээлтээ хийж, хүмүүсийг хуйлруулаад байгаа. Харин яг одоо цаг үед ийм нэгэн хүүхэлдэй хүмүүсийг айлгаж байгаа гэвэл та итгэх үү? Энэ хүүхэлдэй Аннабелл хүүхэлдэйг энгийн нэг тоглоом шиг л санагдуулж байна гэж ярих хүмүүс олон байна.

Саманта гэх хүүхэлдэй өөрийг нь худалдан авсан хүн болгоныг айлгаж, тэдэн рүү дайрсан арвин их түүхтэй. Дэбби гэх бүсгүй анх энэ хүүхэлдэйг худалдан авсан ч гэр бүлийг нь зовоох эхэлснээс хойш зарахаар шийдсэн байна. Тухайн айлын галын дохиоллыг асааж, өөрийн хүзүүний зүүлтийг тайлж тавьсан зэрэг үйлдлүүд нь ердөө эхлэл аж. Нөхрийг нь унтаж байх үед хүүхэлдэй дайрч, бие дээр нь хачирхалтай сорви үлдээсэн байна. Үүнээс болоод бүсгүй eBay Сайт дээр худалдахаар тавьжээ. Сайт дээр тавигдсаны дараа сүнс, буг чөтгөрийн зүйлд дурлагч хоёр хүн үнэ хаялцсаар эцэст нь 1,100 доллар хүрчээ. Уг хүүхэлдэйг Их Британи улсад амьдардаг паранормал зүйл судлаач Ли Стийр худалдан авчээ.  Гэвч худалдан аваад, хайрцагнаас нь ч суллаж амжаагүй байхад түүний аав хайрцаг дотроос тогших чимээ сонссон байна. Хүүхэлдэй мөн л аавынх нь биед хачирхалтай сорви үлдээжээ. 

“Хүүхэлдэй ирдэг өглөө аав минь баглаатай хайрцаг дотроос мод тогших чимээ сонссон. Тэр үүнийг нэг л хачин байна гэж тайлбарлаж байсан юм. Гэтэл дараа өдөр нь аав ээжид гар нь өвдөж байгаа тухай хэлж, хартал гарыг нь зургаан удаа зүсэж маажсан мэт сорви үүссэн байсан. Тэр үед ээж намайг дуудаж түүнийг халдлагад өртсөнийг хэлсэн.”

Үүний дараа өмнөх эзэн Дэбби болон түүний нөхрийг телевизийн шоунд урьж оролцуулсан ба тэд хүүхэлдэйгээс салсандаа баярлаж байгаагаа хэлжээ. 

“Хүүхэлдэйг зарахад би маш их баяртай байсан. Шинэ эзний аавынх нь шарх нөхрийнхтэй минь ижил байгааг сонсоод би шоконд орсон. Хүүхэлдэйг хайрцагнаас нь гаргах үед хийсэн бичлэгэн дээр гэрэл анивчихыг үзээд би үнэндээ гайхах шаардлагагүйгээ ойлгосон.”

Ли Стийр хүүхэлдэйг хайрцагнаас нь гаргаж буй бичлэгээ интэырнэтээр шууд цацсан ба 35,000 хүн үүнийг шууд хүлээн авч үзсэн юм. “Хүүхэлдэйг хайрцагнаас нь гаргаж байгаа бичлэгийг шууд дамжуулахад 35,000 хүн үзэж байсан. Гэтэл гэнэт гэрэл анивчиж эхэлсэн. Задлах хүртэл хэсэг хугацаанд нам гүм байж, юу ч болоогүй ч яг онгойлгох үед тийм зүйл болсон нь намайг цочролд оруулсан. Бичлэгийн дараа хүмүүс надад хүүхэлдэйний нүд хөдөлж байсан тухай хэлсэн.”

Ийм төрлийн зүйлээр мөнгө, нэр алдар олох гэсэн олон хүн байдаг. Үнэхээр энэ үнэн эсэхийг мэдэхгүй ч энэ хүүхэлдэй яг одоо сүнстэй хэмээн нэрлэгдэж, мөн нөлөө үзүүлж буй хамгийн алдартай хүүхэлдэй болоод байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.