Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүчирхийлэлд өртсөн 10 настай энэтхэг охин хүүхэд төрүүлжээ

Дээд шүүхээс үр хөндүүлэхийг зөвшөөрөөгүйн улмаас 10 настай хүүхэд бяцхан охиноо Чандигар хотын нэгэн эмнэлэгт кесарь хагалгааны тусламжтай төржээ.


Энэтхэгт 16 наснаас доош насны хүчирхийлэлд өртсөн охид маш олон байдаг. Энэ аймшигтай явдлын нэгэн хохирогч хүүхдээ төрүүлсэн тухай BBC мэдээлэв. Дээд шүүхээс үр хөндүүлэхийг зөвшөөрөөгүйн улмаас 10 настай хүүхэд бяцхан охиноо Чандигар хотын нэгэн эмнэлэгт кесарь хагалгааны тусламжтай төржээ. Охин өөрөө төрсөн гэдгээ мэдэхгүй аж. Жирэмсэн байх үед нь эмч нар түүний гэдсэнд том чулуу байгаа гэж хэлсэн байна. Эх болон нярайн биеийн байдал сайн байгаа. Охины авга ах сүүлийн долоон сарын турш охиныг хүчиндсэн гэх бөгөөд одоо баривчлагдаад байгаа аж.

Охины гэдэс өвдөөд байсан учраас тэд эмнэлэгт иржээ. Ингээд охин жирэмсэн гэдгийг эцэг эх нь долоо дугаар сарын дундуур мэджээ. Тэд мэдмэгцээ Чандигар хот дахь орон нутгийн шүүхэд үр хөндүүлэх хүсэлт тавьсан боловч эмч нар хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр хүсэлтийг цуцалжээ.

Хүнд үрчлүүлэх болсон хүүхэд

Хэдий хүүхэд 35 долоо хоногийн дараа хорвоод эсэн мэнд мэндэлсэн ч охиныг нярайн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн аж. Тэндээ охин хэдэн хоногийн турш байна хэмээн Дэли хот дахь Гита Пандигаас мэдээлэлжээ.

10 настай охины эцэг эх нярайтай холбоотой байхыг хүсэхгүй байгаа аж. Мөн тэд өөрийн ач охиноо хараагүй байгаа юм байна. “Хүүхэд хүнд үрчлэгдэх хүртэл хүүхдийг асран хамгаалах болно” гэж хүүхдийн төлөөх газрын ажилтан мэдээллээ. Харин хүүхдийн ээж эмнэлэгт 10 гаруй хоногийн турш хэвтэн эмчлүүлэх юм байна.

Энэтхэгийн хүчирхийллийн тоон баримт:

  • Энэтхэгт 16 хүртэлх насны охид 155 минут тутамд хүчирхийлүүлдэг бөгөөд 10 нас хүртэлх насны охид 13 цаг тутамд хүчирхийлүүлдэг.
  • 2015 онд насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэх хэрэг 10000 гаруй бүртгэгджээ.
  • 240 сая эмэгтэй 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байдаг.
  • Засгийн газрын судалгаанд оролцсон нийт хүүхдийн 53.22% нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрийн тухай мэдэгдэж байжээ.
  • Хохирогчдын 50% нь хүүхдийн таньдаг эсвэл асран хамгаалагчиддаа хүчиндүүлсэн байна. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
13 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
7
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.