Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүмүүсийн салахдаа хэлсэн 25 ХУРЦ ЭШЛЭЛ

Би танай дүүд сайн болсон. Хоёулаа салъя.


Салалтын түүхүүд ямагт гунигтай байдаггүйн баталгаа болгон эдгээр "салалтын үгс"-ийг танд хүргэж байна. Бодохоос ч ичмээр, инээдтэй зүйлс танд мөн тохиолдож байсан бол хуваалцаарай. 

  • Есдүгээр анги төгсөх жил, улсын шалгалтын үеэр нэг охинтой үерхдэг байлаа. Тэгсэн тэр охин “Хоёулаа одоо салъя даа. Тэгэхгүй бол миний сурлага муудах гээд байна. Хоёулаа шалгалтаа дуусгаад эргээд нийлье” гэж байсан. Гэхдээ хамгийн аймаар нь эргээд нийлээгүй.

А.С

  • Нэг охинтой үерхдэг байсан чинь хугацаа хэрэгтэй байна, түр холдоё гэхээр нь за гээд байж байж байгаад гайгүй болох шиг болохоор нь хоёулаа эргээд нийлье гэсэн чинь, “Уучлаарай, би Билгүүнтэй үерхэж байгаа.” гэдэг юм. “Яагаад” гэсэн чинь, “Тэр миний ардаас аймаар удаан гүйж байгаа юм аа. Би харин өрөвдөөд” гэсэн...

С.

  • Хоёулаа салъя даа гээд салсан юм. Тэгсэн хэд хоногийн дараа зурвас ирэхээр нь харсан чинь “Чи надад хоол хийж өгөх юм уу үгүй юм уу?”

Г.М

  • Би танай дүүд сайн болсон. Хоёулаа салъя.

А.

  • Экс маань жирэмсэн болчхож. Бид хоёр буцаж нийлэх гэж байгаа. Салъя.

А.С

  • Би түрүүлээд салъя гэсэн чинь "Би чиний нэрийг хүүхдэдээ өгнө өө" гэж байсан юм даа. #awkward

​​Б.М

  • Хоёулаа суухгүй юм чинь салъя.

К.

  • "Манай найз чамд дэндүү хайртай. Тэр их хэцүү амьдралтай. Би түүнд чамайг өгсөн нь дээр гэж бодлоо." Би одоо бараа юу?

Г.Т

  • “Би амиа хорлолоо. Миний оршуулга дээр битгий ирээрэй” гэж байсан. Тэгсэн сарын дараа өөр охинтой үерхээд явж байсан гэсэн.

С.

  • Аймаар хэрүүл өдөх гээд л “Салах уу?” гэсэн чинь өөдөөс “Салсан юм биш үү” гэсэн. Өөрөө ч мэдээгүй байж байгаад салсан даа.

М.Ө

  • Хоёулаа харш жилтэй, харш ордных. Салъя даа...

  • Тав тоолоод зэрэг блоклоё.

З.Ц

  • Би: Чи найзуудынхаа дэргэд намайг яагаад алгадаж байгаа юм. Хоёулаа больё оо, чамайг би ойлгохгүй юм байна.

        Тэр: Заа уучлаарай, хүнгүй байхад алгадаж байя.

        Надад хэлэх үг олдоогүй.

О.Ж

  • "Би чиний ер нь юу юм" гэсэн чинь "Экс" гэж хэлээд л салснаа мэдсэн, хөгийн мэдрэмж байна лээ.

Н.С

  • Бид хоёр муудалцсан байв.

       Тэр: Дэлхийгээс зайл.

       Би: Чиний дараа.

       Тэгтэл "Хаана байна" гээд юм бичихээр нь,

      -Дэлхий дээр лав биш гэсэн чинь,

      -Зайл. Ингээд л салсан даа.

Х.Ж

  • Зүгээр нэг түүх дурсахад, манай нэг таньдаг эгч "Fulbright" гээд тэтгэлэгт хамрагдах гээд, нөхөр нь болохоор гадаад хэлэндээ их сайн хүн байсан юм. Тэгсэн нэг мэдсэн нөгөө хоёр чинь салчхаж. Яасан гэсэн чинь нөхрийгөө туслаад өгөөч гээд хамаг юмаа үзүүлсэн чинь нөхөр нь өмнөөс нь бүх юмаа бүрдүүлээд оронд нь нөгөө тэтгэлгийг нь аваад явчихсан гэсэн.

Н.О

  • Чи ерөөсөө харддаггүй гэж хэлээд манай найзаас салж байсан юм даа.

Г.С

  • "Би өөр хүнд сайн болсон." Өөр юу ч хэлээгүй. Одоо бодохоор бас л тэнэг хүнтэй найзалж байсан байгаа юм шүү.

Э.

  • Би чамаас өөр хэнийг ч хайрлахгүй. Гэхдээ одоо цаг нь биш. 5 жилийн дараа бүгдийг шинээр эхэлье гэж хэлчхээд жилийн дараа эхнэр хүүхэдтэй болсон хүн байна.

Н.С

  • Чи пиво уудаг, тамхи татдаг. Гэхдээ би чамаас муу хүн. Хоёулаа тохирохгүй. Чамд өөр сайн хүн хэрэгтэй. 

Т.Б

  • "Би ер нь үерхэж байгаа хүнийхээ гэрийнхнийг хардаг юм. Танайхан арай л намхан байна" гэж байсан. Өөрөө олигтой өндөр ч юм шиг. Ер нь манай гэрийнхний өндөр яг ямар хамаатай байсан юм бол?

Д.О

  • Урд нэг охин явж байлаа. Түүнийг нэг залуу дагаад л яваад байв. Нөгөө залуу охин дээр очоод "Танилцах уу?" гэсэн нөгөө охин "Үгүй ээ" гэж байна. Тэгсэн чинь өнөө залуу, "Би тэгвэл чамайг хаялаа". Хөөрхий ингээд л хаягддаг юм билээ. 

Б.

  • "Би ламдуулсан. Хоёуланг нь тохирохгүй гэж байна лээ. Салсан нь дээр байх" гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа "Гэхдээ хоёулаа дажгүй байсан тэ?"...

И.М

  •  "Гэхдээ би бага иддэг. Чи их иддэг. Гадуур явахаар хэцүү байна" гэж хэлсэн юм даа. Би чихэндээ ч итгээгүй. Нэг удаа л намайг "Wendy"-д даасан юм даа уг нь.

Б.И

  • "Чи надад арай л хөөрхөндөөд байна. Салъя." Миний сонсож байсан хамгийн утгагүй зүйл. 

 У.Э

Танд ч бас ийм түүх байгаа юм биш биз? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.