Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголчуудын хийсэн аппликейшний тухай "Facebook for Horses" нийтлэл "Motherboard" сайтад нийтлэгджээ

"Уяач" аппликэйшний​ тухай нийтлэл олон улсын "Motherboard" сайтад “Facebook for Horses” нэртэйгээр нийтлэгджээ.


Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих зорилготой "Seedstars World" тэмцээнд Монголоос оролцох стартапыг тодруулахаар "Seedstars Ulaanbaatar"-д анхны танилцуулгаа хийсэн "Уяач" аппликэйшний​ тухай Motherboard сайт бичжээ. “Facebook for Horses” нэртэй тус нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Хүн төрөлхтний түүхэнд Чингис хааны нэрээр танигдсан Монгол Улс 13-р зуунд дэлхийн талыг эзэлж явсан арвин баялаг түүхтэй. Дэлхийг байлдан дагуулж явсан Монголчуудын нууц зэвсэг юу байв? Тэр бол морьд юм. Нүүдэлчин ардын хүчирхэг морьд дэлхий нийтийг өмнөө сөхрүүлж байлаа. 

Тэгвэл Монголын гар утас хөгжүүлэгчид малчид, унаач, уяач, моринд хайртай хэн бүхэнд зориулан “Уяач” гэх аппликейшнийг зохион бүтээжээ. Монгол Улс 3 сая гаруй хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй орны тоонд ороод байгаа юм. Мөн хотожсон амьдралтай ч мал аж ахуй эрхэлдэг цөөн орны нэг. 

Image result for 'Facebook for Horses' Is Mongolia's Hot New Social App

Монголын хөдөө тал нутагт ч 3G, 4G сүлжээ нэвтэрсэн бөгөөд нутгийн иргэд ухаалаг утас ихээр хэрэглэдэг аж. Орчин цагийн малчид өвөг дээдэс шигээ малаа хариулж, жилийн дөрвөн улиралд бууриа сэлгэн нутагладаг. Сүүлийн үед малчид япон улсад үйлдвэрлэсэн мотоцикл унан, хонь малаа хариулах болжээ. Гэсэн хэдий ч адуу морь гэдэг монгол малчдын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг, хийморь сүлдийн билэгдэл юм. Жил бүрийн 7-р сард тэдний баяр наадам болох бөгөөд морьдоо уралдуулан хийморио сэргээдэг аж. 

Шинээр гарсан “Уяач” аппликейшн нутгийн малчдаас эхлээд хотын залуусын ч сонирхлыг татаад байна. Морьдын нас, зүс, уналга, эдэлгээний тухай мэдээлэл бүхий адууны удам хөтлөх зориулалттай тус аппликейшнаар дамжуулан морь солилцох, худалдаалах ч боломжтой аж. 

Ингэхдээ малчид адуун сүргийнхээ угшил гарвал, нас зүс зэрэг мэдээллийг зургийн хамт оруулж, мэдээлэл солилцох юм. 

Зохион бүтээгч Артур Бямбадорж “Бид энэ аппликейшнийг малчдын хувьд фэйсбүүк нь болоосой гэж хүссэн” гэжээ. Улаанбаатар хотод амьдардаг ч Өмнөговь аймагт 100 гаруй адуутай Содномцэрэн “Энэ аппликейшний давуу тал нь сүлжээгүй үед ч ашиглах боломжтой” гэжээ. 

Монголын адуунд сонирхолтой, адууны “хоббитой” 50 мянга гаруй иргэд фэйсбүүкт нэгдэн грүпп нээж мэдээлэл солилцдог тул энэ төрлийн аппликейшн хамгийн шинэлэг, хэрэглэгч ихтэй байх боломжтой юм. 

 

Тус аппликейшн андройд хувилбараа ирэх 9-р сард зах зээлд нэвтрүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Motherboard

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
27
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.