Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эмма Стоун 2017 оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ

“La La Land” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин сүүлийн нэг жилийн дотор 26 сая долларын орлого олсон байна.


“Forbes” сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж яваа оддын жагсаалтыг гаргадаг билээ. Тэгвэл энэ жилийн жагсаалтыг жүжигчин Эмма Стоун тэргүүлжээ. “La La Land” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин сүүлийн нэг жилийн дотор 26 сая долларын орлого олсон байна.

Жагсаалтын хоёрдугаарт Женнифер Анистон бичигджээ. Эмма Стоунаас ялгагдах ганц зүйл нь Анистон “Emirates Airlines”, “Smartwater”, “Aveeno” зэрэг компаниудтай хийсэн зар суртачилгаанaaс ноогдол ашиг олж байгаа билээ. Тэр өөрт байсан “Living Proof” компанийн хувьцааг  2016 онд зарсан ч хир хэмжээний мөнгөөр зарсан нь одоо ч тодорхойгүй байгаа аж.

2016 онд жүжигчин Женнифэр Лаурэнс энэ жагсаалтын нэгдүгээр байранд бичигдэж байсан. Тэгвэл тэр энэ жил 24 сая ам.долларын ашиг орлоготойгоор гуравдугаар байранд орсон байна. Өмнө жил тус жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан жүжигчин Меллиса Маккарти энэ жил 18 сая ам.долларын ашиг орлоготойгоор дөрөвдүгээрт бичигдлээ. “Шилдэг тав”-ыг Мила Кунис (15.5 сая $) хаалаа.

“La La Land” киноны гол дүр болох Мигийн дүрийг бүтээснээр Эмма Стоун “Screen Actors Guild Awards”, “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-т шагнал авсан билээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин 172.5 сая $ байна. Энэ нь өмнө жилийнхээс (205 сая $) 16% буурсан үзүүлэлт ажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
3 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
20
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.