08.18: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 6 сэдэв
Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:
Тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаараа ОХУ болон Зүүн хойд азийн орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзахаа мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр” батлах, Улаанбаатар хотод, улс, хот хооронд болон орон нутагт зорчих нийтийн тээврийн нэгдсэн терминалыг байгуулах, “Автомашингүй гудамж” төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Материал муу, хэт үнэтэй гэх шүүмжлэлийг дагуулаад байсан дүрэмт хувцасны үнэ энэ жил нэмэгдээгүй, материалын хувьд илүү сайн чанарын даавуугаар үйлдвэрлэсэн гэж үйлдвэрлэгчид ярилаа. Сурагчны дүрэмт хувцасны үнэ, худалдаалагдаж буй цэгүүдийг эндээс харна уу.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаанаар халаах, нийслэлд буй 71 халаалтын зуухыг буулгахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгажээ.
2017 онд нийт 10 сургууль, 13 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй засварын ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ойролцоо амьдардаг 5 хүүхэд 8 сарын 14-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. 8-17 насны эдгээр хүүхэд одоог хүртэл олдоогүй байна.