Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ оюуны өмчийн хэргээр Хятадын компаниудыг шалгуулна

Хятад Улсын зүгээс “Байдал ингэж хурцадсан нөхцөлд бид АНУ-д худалдааны хориг тавихаас өөр аргагүй” гэж мэдээлжээ.


АНУ Хятад улсыг оюуны өмчийн хулгайн хэрэгт мөрдөн шалгах ажил эхлүүллээ. “Хянан шалгалтын үеэр энэхүү хурцадмал байдал шийдэгдэх болно” гэж  АНУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын мэргэжилтэн мэдээлжээ. 

Counterfeit items seized in 2008 (file picture)

Ерөнхийлөгч Доналд Трампын захирамжийн дагуу тус улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас БНХАУ-ыг зохиогчийн эрхийг зөрчсөн, оюуны өмчийн хулгай хийсэн хэмээн олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Үүний хариуд Хятад Улсын зүгээс “Байдал ингэж хурцадсан нөхцөлд бид АНУ-д худалдааны хориг тавихаас өөр аргагүй” гэж мэдээлжээ. 

АНУ жил тутам зохиогчийн эрхийг зөрчсөн, оюуны өмчийн хулгайн бараа бүтээгдэхүүнд  дундажаар 600 тэрбум ам.долларын зардал гаргадаг аж. “Хятад Улс АНУ-ын гаргаж буй гол үйлдвэрлэлүүд дэх шинэ технологийг хуулбарлаж байгааг таслан зогсооно” гэж АНУ-ын зүгээс өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ. 

“Дэлхийн Худалдааны Байгууллага хоёр улсын худалдааны зөрчлийн талаар санал дүгнэлтээ гаргавал хэрэг илүү хурдан шийдэгдэнэ” гэж АНУ-ын зүгээс үзэж байгаа юм. Хэрэг хятадын хэд хэдэн томоохон компаниудад тохогдож магадгүй ч, илүү улсын хэмжээнд хамарч болзошгүй. 

“АНУ худалдааны тухай хуулийг мөрдөхгүй, үл ойшоож, биднийг үл хүндэтгэсэн хэвээр байвал Хятад улс зүгээр суухгүй” гэж БНХАУ-н худалдааны яамны сайд мэдээлжээ. Хэрэг мөрдөн шалгах ажил 10-р сар хүртэл үргэлжилж, шийдэгдэх юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
17 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
18
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.