Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эмэгтэй хүн бүрийн хайрын тухай ойлгох ёстой 33 зүйл

Төлөвлөгөө, уртаас урт жагсаалтаа авч хая. Хайр бол адал явдал. Үүнийг ямар нэгэн газрын зураггүйгээр мэдрэх хэрэгтэй.


1. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүн биш. Тэд тантай цуг “Fault in Our Stars” үзэхгүй.

2. Өөрийн найз охидыг ойр байлга. Тэд эрэгтэй хүний дүүргэж чадахгүйг дүүргэж байдаг.

3. Муухай зан гаргаж, өөрөөсөө өөр хүн болох гэж оролдох хэрэггүй. Тэднийг орхих нь л жинхэнэ утгаараа тэдэнд ойлгуулна.

4. Эрэгтэй хүн таныг бүрэн дүүрэн өөрийн болгосон гэж бодох хүртлээ танд бүхнээ зориулна.

5. Та заавал хоол хийх тухай бүхнийг мэддэг байх албагүй. Гэхдээ ихэнх эрэгтэй хүн хоол хийж чаддаг чанарыг ихээхэн үнэлдэг.

6. Та тэднийг хэр их хүндэлж байгаагаас шалтгаалан найз залуу байх уу эсвэл ирээдүйд нөхөр тань болох уу гэдэг нь шийдэгддэг.

7. Эр хүн харилцаан дээрээ ч, ажил дээрээ ч амжилттай байхыг эрмэлздэг. Та түүнд өөрийг тань аз жаргалтай, амжилттай байлгаж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

8. Ямар ч сайхан залуу байлаа гэсэн өнгөн дээрээ гоё, дотроо маш муу хүн байхыг үгүйсгэхгүй. Гоо үзэсгэлэнд автах хэрэггүй.

9. Эрэгтэй хүн болгон сайхан эмэгтэй хүн харах дуртай байдаг. Бүр дурласан үедээ ч тэр. Гэхдээ үүнийг хүндээр хүлээн авах хэрэггүй.

10. Хэрэв таны хайрлан, татагддаг залуу өөрийг чинь үнэлэхгүй байвал өөртөө бүү эргэлз. Харин түүнд эргэлз.

11. Таны гадаад дүр төрх бусдыг өөртөө татах гол зүйл биш. Энэ зүйл замхран үгүй болох бол сэтгэл ямагт хэвээрээ үлдэх болно.

12. Өөртөө итгэлтэй үед л бэлгийн харилцаа болон амьдрал таатай байдаг. Хэрэв та өөртөө итгэлгүй эсвэл өөрөө өөрийгөө бүрэн нээж чадахгүй байгаа бол энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй.

13. Хүссэн зүйлээ өөрийн болгохын тулд түүндээ тууштай тэмц. Харин тоглоом мэт хандах хэрэггүй.

14. Хэрэв та найз охидтойгоо хэдэн цагийн турш утсаар ярьж цагийг өнгөрөөдөг бол найзууд тань тэр залуугийн тухай өөрсдийн гэсэн бодолтой болж үлддэг. “Тохирох залуу биш юм байна даа.”

15. Эрэгтэй хүнийг хэтэрхий их жаргааж, таашаал мэдрүүлэх хэрэггүй. Хэтэрхий сайхан эмэгтэй хүртэл тухайн залуугийн хувьд сонирхол татахаа болих үе бий.

16. Хэрэв тэр анхнаасаа л таныг гэж зорьж, татагдаагүй бол төгсгөлд та сэтгэл дундуур үлдэх болно.

17. Муу хамтын амьдрал, сэтгэл дундуур үерхэл дунд байснаас ганц бие байх нь хамаагүй дээр байх болно.

18. Харилцаа, дурлал болгон кино шиг байдаггүй. Эрэгтэй хүн болгон кинонд гардаг Райян Гослингийн дүр биш.

19. Төлөвлөгөө, уртаас урт жагсаалтаа авч хая. Хайр бол адал явдал. Үүнийг ямар нэгэн газрын зураггүйгээр мэдрэх хэрэгтэй.

20. Та хэн нэгнээс салж, тухайн мөчид энэ хамгийн хэцүү зүйл мэт санагдана. Гэвч үнэндээ энэ бүхэн улиран өнгөрч, та эргээд харахад тэр хүнтэй ямар новшоо хийж байснаа гайхах болно. Бүх зүйл улиран өнгөрдөг жамтай.

21. Хэн нэгэн залуугийн төлөө өөр эмэгтэйтэй өрсөлдөх хэрэггүй.

22. Зурвас илгээснээр та асуудалд орж мэднэ. Ямар нэгэн зурвас илгээхээсээ өмнө сайн бодож байгаарай.

23. Өөрийн амьдралыг тэр чигт нь тухайн залуугийнхтай хольж хутгах хэрэггүй. Үнэхээр байнга л хамт, дэргэд нь баймаар байсан ч өөрийн гэсэн бие даасан байдлыг бий болго. Ингэвэл илүү дээр бас бат бөх үргэлжлэх болно.

24. Та тэсрэх бөмбөг биш тул цаг хугацаанд хэтэрхий санаа зовох хэрэггүй. Үүнээс болж стресстэх нь дэмий зүйл.

25. Өнөөдөр таны байж болох хамгийн залуухан мөч. Хойш суулгүйгээр амьдарч эхэл.

26. Эмэгтэй хүн сээтгэнэх үедээ хэтрүүлэхгүй харин ойлгогдохоор л байхад хангалттай.

27. Хэтэрхий амархан байх хэрэггүй. Хүн өөрийн болгохыг хүсэн тэмүүлж, түүнийхээ төлөө шунан тэмцэх дуртай. Харин та амархан байвал энэ бүхэн сонирхолгүй байх болно.

28. Та заавал модель шиг харагддаг байх албагүй. Бие даасан, өөртөө итгэлтэй, өөрөө байгаа эмэгтэйгээс илүү сайхан харагдах хүн гэж үгүй.

29. Хэрэв түүний утсыг шалгамаар, тандмаар санагдаж байгаа бол энэ бүхэн хэдийн дууссан гэж ойлго. Та нэгэнт ийн эргэлзэж эхэлсэн бол үүнийг болиулахад маш их хүч, тэнхээ шаардах болно.

30. Өрөөн дотор байгаа хамгийн халуухан залуу ихэнхдээ тэнд байгаа хүмүүсээс хамгийн азгүй амьтан нь байдаг.

31. Таныг хүсэж, өөрийн болгохыг хүссэн эрэгтэй хүн танд ямар нэг байдлаар үүнийгээ ойлгуулах л болно.

32. Таныг нас ахих тусам царайлаг биш сайн залуучууд л танд сайхан харагдах болно.

33. Өөрийн сайн чанар, ухаалаг байдлыг хэзээ ч бүү буруутган, харааж зүхээрэй. Энэ магадгүй таны хосын харилцаанд асуудал болдог мэт санагдаж болох ч ухаалаг байдал, сайхан сэтгэл ямагт хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.