Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бал сараа Монголд өнгөрүүлж буй европ хос

Тэд өмнө нь олон орноор аялсан ч энэ удаагийн аялал хамгийн их сонирхолтой, адал явдалтай байна гэж өөрсдийн цахим хуудаснаа бичсэн байна.


25 настай Ирландын иргэн Шэйн, 19 настай англи улсын иргэн Жеоржиа нар энэ оны дөрөвдүгээр сард хуримаа хийжээ. Тэд бал сараа адал явдалтай, ер бусын өнгөрүүлэхээр шийдэж  Монгол руу аялахаар шийдсэн байна. Ингээд тэд 1996 оны Ниссан Микра загварын машинтайгаар гэрээсээ гарч одоо манай улсад ирээд байгаа юм. 

Хосууд долоодугаар сард Европоос хөдлөн Түрк, Азербайжанаар дайран Каспийн тэнгисийг туулж, усан онгоцоор аялжээ. Ингээд цааш Түркменстан, Тажикистанаар дайран Казакстанд ирж аялалын хамгийн урт зам болох Монголын нийслэл Улаанбаатар хот хүртлэх 1600 гаруй км замыг туулсан байна. “Монгол Улс хөдөө тал нутгаараа алдартай. Бид үүнийг мэдэж байсан ч төөрөх, замаа алдах тохиолдол их байсан” гэж тэд ярьжээ.

Тэд өмнө нь олон орноор аялсан ч энэ удаагийн аялал хамгийн их сонирхолтой, адал явдалтай байна гэж өөрсдийн цахим хуудаснаа бичсэн байна. “Монгол бол аян замд хамгийн тохиромжтой, эрсдэл тохиож болох ч хамгийн сайхан байгалтай нутаг. Зун бүр 250 гаруй аялалын багууд 160 мянга гаруй км замыг монголын үзэсгэлэнт уул хад, элсэн цөлийг гатлан өөрсдийгөө сорьж, хэзээ ч мартагдашгүй дурсамжтай аялдаг. Тодорхой аяллын хуваарьгүй, хэний ч дэмжлэггүй, буцах зүйлгээр жинхэнэ адал явдлыг мэдэрч чаддаг” гэж Шэйн, Жеоржиа нар хэлжээ.

Хосууд одоо монголоор аялж яваа бөгөөд 9-р сард ОХУ-ын Улан-Үдэ хотод аялалаа өндөрлөхөөр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Shaneandgeorgia.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
29
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.