Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.Путин Монголд эрчим хүч өгнө гэлээ

Буриадаас Монголд эрчим хүч нийлүүлэх төслийг боловсруулж, ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ


Монголд барих гэж байгаа “Шүрэн”, “Эгийн гол” УЦС-ын төслүүд хойд хөрш ОХУ-ын том эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Оросын эрдэмтэн мэргэдээс эхлээд улстөрийн томчууд нь ч манай төслүүдийг эрс эсэргүүцэн, хориг тавиад байгаа. Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулвал Байгаль нуур ширгэж, экологийн аюул учрана гэж тэд зүтгэж байна. Тэр байтугай төслийг санхүүжүүлэгч Дэлхийн банк, Хятадын банкуудад ч шахалт дарамт үзүүлэн, хөрөнгө оруулалтыг зогсоогоод байгаа юм.

Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэр бол УЦС, тэр дундаа “Шүрэн”, Эгийн гол” УЦС гэж манай тал үзэж байгаа. Гэхдээ Оросоос хямд эрчим хүч нийлүүлвэл заавал УЦС барих шаардлагагүй. Харин Оросын тал хямд эрчим хүч нийлүүлэхгүй гэсээр маргаан өдий хүрсэн юм. Тэгвэл энэ асуудал удахгүй шийдэгдэж магадгүй боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Буриадаас Монголд эрчим хүч нийлүүлэх төслийг боловсруулж,  ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. В.Путиний үүрэгт “ОХУ-ын Эрчим хүчний яам, Буриадын Засгийн газартай хамтран, Гусиноозерск цахилгаан станцаас Монголд эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэж, үүнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийн талаар шийдвэрлэ” гэж бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
40
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.