Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ХИС-ийн оюутнуудын л ойлгох 15 зүйл

ХИС-д сурж байгаа гэдгийг сонссон хүн бүхэн танаас “Танай сургууль зөндөө гоё охидуудтай биз дээ” гэж асуудаг. Гэвч үнэн хэрэгтээ хүмүүсийн төсөөлсөн шиг халуухан охид хаад л нэг тааралдана гээч.


1. Энэ зургийг ойлгохгүй бол та өөрийгөө Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг, эсвэл төгссөн гэж хэлээд ч хэрэггүй.

2. Энгийн хүний нүдээр ХИС ердөө нэг том залгаа барилга мэт боловч үнэн хэрэгтээ бүр дөрөвдүгээр байр хүртэл бий. Хүмүүнлэгт шинээр элсэж байгаа оюутнууд ангиа олох гэж нэлээд их адал явдалтай учрах болно. Шинэ байр ашиглалтад орсноос хойш ГАЙХАМШИГ үргэлжилсээр...

3. ХИС-д сурж байгаа гэдгийг сонссон хүн бүхэн танаас “Танай сургууль зөндөө гоё охидуудтай биз дээ” гэж асуудаг. Гэвч үнэн хэрэгтээ хүмүүсийн төсөөлсөн шиг халуухан охид хаад л нэг тааралдана гээч.

4. Хэрвээ та төлбөрөө 500 төгрөг ч дутуу тушаасан бай, төлбөр төлөх сүүлийн хугацаанаас өмнө гүйцэт төлөөгүй л бол анги руу шагайгаад ч хэрэггүй. Ингээд та багш болон ангийхантайгаа салах ёс гүйцэтгэх цаг ирнэ.

5. Сургуулийн групп дээр нэг сэдэв үргэлж араасаа асуултын тэмдэг дагуулдаг.

6. Хичээлд нь сууж үзээгүй оюутнууд ч хажуугаар нь зөрөх болгондоо хүндэтгэл үзүүлдэг сайхан багш нар ХИС-д олон бий.

7. Хичээл ороод удаагүй байхад оюутнуудын тэсэн ядан хүлээдэг зүйл бол мэдээж спортын тэмцээнүүд. Энд ёстой Рио-гийн олимпоос дутахгүй ширүүн өрсөлдөөн болно гээч.

8. Урлагийн наадам ч ялгаагүй...

9. Сургуулийн гуанзанд олигтой хоол байхгүй бол гадуур хооллохоос өөр аргагүй. Аз болж сургуулийн ойролцоо хоолны газрууд ёстой төрөл бүрээрээ бий. Гайгүй мөнгөтэй үедээ Сентоза орж Торино авч идээд, бүр болохооргүй бол Твинклийн зүг жолоо зална.

10. Бүр үдээс хойш хичээлтэй байсан ч зогсоол олохын тулд эхний паар дээр ирдэг хүмүүс цөөнгүй. Амьдрал бол өрсөлдөөний талбар. Ялангуяа хичээлээс хоцрох гэж байгаа үедээ хүн ямар ч авир гаргаж мэднэ шүү!

11. Хаа ч явсан бор, хөх өнгийн зохицолыг харсан Хүмүүнлэгийн оюутнуудад нэг л зүйл санаанд бууна.

12. Хуваарьгүй хоцорсон оюутнуудад ийм л зүйл тохиолддог юм даа.

13. Оюутны холбооны ойролцоо наасан зарлалд “Оюутны дал” гэсэн үг орсон л бол үг, үсэггүй анхааралтай уншина.

14. Хүмүүнлэгийн танилцах үдэшлэг гэж ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй юм болно доо. Хүмүүнлэгийн үдэшлэг нэртэй ч ШУТИС, МУИС гээд ёстой л хаанаас ч хамаагүй ороод ирсэн хүмүүс олон харагдана.

14. Хэн нэгэн хаана сурдгийг тань асуух үед та нүүр бардам "ХИС" гэж хариулдаг. Учир нь ХИС бол яах аргагүй Монголын шилдэг их сургуулиудын нэг юм шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.