Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ сарын 25-наас ирэх сарын 3 хүртэл “Тэгш эрх, бахархлын өдрүүд” болно

“ЛГБТИ” гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс буюу нийтдээ бэлгийн цөөнхийг хэлэх дэлхий даяар хэвшсэн нэр томъёо билээ.


2017 оны 8-р сарын 25-наас 9-р сарын 3-ны өдрүүдийн хооронд тав дах “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. “ЛГБТИ” гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс буюу нийтдээ бэлгийн цөөнхийг хэлэх дэлхий даяар хэвшсэн нэр томъёо билээ. 

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагааны зорилго нь ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, нийгэмд хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, бодит мэдээллийг түгээх, ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм. 

Энэ жилийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд Монгол дах Гёте Институт, Альянс Франсээз, Австралийн Элчин сайдын яам, АйСинэма, Саунд оф Монголиа, Онги Арт Галерей, Хабакара Синима Рекордс дэмжиж байна. Үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол “ЛГБТ Төв”-тэй [email protected] хаягаар болон 77400323 утсаар холбогдоно уу. 

“ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД 2017” хөтөлбөр 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

Хэзээ: 11 цагт, 2017/8/24
Хаана: Монгол Нюьс
Юу: “Тэгш эрх, бахархлын өдрүүд” -ийн тухай мэдээлэл өгнө.

"ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙ" НЭЭЛТИЙН КОНЦЕРТ

Хэзээ: 19 цагаас, 2017/8/25, 
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Юу: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Цагдаагийн талбайд болох нээлтйин үйл ажилагаанд Хүний Эрхийн Үндэсний Комисс, АНУ-н ЭСЯ-ны төлөөлөл, Австралийн Элчин сайд, Гёте-Институтээс нээлтийн үг хэлж, шинэ, залуу хамтлдаг дуучид тэгш эрхийн төлөө ая дуугаа өргөнө.

ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ АЛХАЛТ

Хэзээ: 11 цаг, 2017/8/26

"ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА" ЛГБТИК кино наадам, 1-р өдөр

Хэзээ: 13 цагаас 2017/8/26, 
Хаана: iCinema (1 өдрийн тасалбар - 5000, 2 өдрийн тасалбар - 8000)

"ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА" ЛГБТИК кино наадам, 2-р өдөр

Хэзээ: 17 цагаас 2017/8/27, 
Хаана: iCinema

"ЭРХИЙН ТӨЛӨӨ УРЛАГ" мультимедия үзэсгэлэн

Хэзээ: 2017/8/28-2017/9/3, Нээлт: 18 цагаас 2017/9/3
Хаана: Ongi Art Gallery

"ЛГБТИ ХҮМҮҮС БА ЭРҮҮЛ ОРШИХУЙ" сэдэвчилсэн хэлэлцүүлэг

Хэзээ: 15 цагаас, 2017/8/29, 
Хаана: Америкийн соёлын төв, Улаанбаатар хотын номын сан

"ЛГБТИ ХҮМҮҮС БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН" сэдэвчилсэн хэлэлцүүлэг

Хэзээ: 15 цагаас, 2017/8/30, 
Хаана: Америкийн соёлын төв, Улаанбаатар хотын номын сан

"ЛГБТИ ХҮМҮҮС БА УРЛАГ" хэлэлцүүлэг: Номын нээлт: тусгай зочинтой

Хэзээ: 15 цагаас, 2017/8/31, 
Хаана: Америкийн соёлын төв, Улаанбаатар хотын номын сан

ЛГБТ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР

Хэзээ: 11-17 цаг, 2017/9/1, 
Хаана: ЛГБТ Төв

БАХАРХЛЫН ШОП ЛГБТ эрхийг дэмжигчдийн гар урлалын худалдаа

Хэзээ: 2017/8/13-2017/9/2 
Хаана: Үйл ажиллагаа бүр дээр гар урлалын худалдаа ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.lgbtcentre.mn хаягаар болон 77400323 дугаараас авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.