Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт Европ, Их Британи болон АНУ-ын ихэнх мужуудад үзэгджээ

Өнгөрсөн шөнө буюу 21-22-нд шилжих шөнө нарны бүтэн хиртэлт боллоо. Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт Европ, Их Британи болон АНУ-ын ихэнх мужуудад үзэгджээ.


Нар хиртэлт нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдэл юм. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь цөөн удаа болдог аж. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу 21-22-нд шилжих шөнө нарны бүтэн хиртэлт боллоо. Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт Европ, Их Британи болон АНУ-ын ихэнх мужуудад үзэгджээ.

Image result for solar eclipse 2017 photo

АНУ-ын цагаар өдрийн 13:15 минутад хиртэлт үзэгдэж эхэлсэн байна. Нар хиртэлт үзэгдсэн улсуудад олон сая иргэд, жуулчид төв талбайд цуглан хиртэлт эхлэхээс дуусах хүртэл нь үзэж сонирхжээ. Нарны бүтэн хиртэлтийг энгийн нүдээр харах нь маш хөнөөлтэй тул зориулалтын шил ашигладаг юм. Энэ удаагийн хиртэлтээр ч яг ийм дүр зураг ажиглагджээ.

Энэ удаагийн нар хиртэлт нь АНУ-ын ихэнх мужид үзэгдсэн нар хиртэлтээс хойш 38 жилийн дараа тохиож буй үйл явдал юм. Бусад бүс нутгуудаас хамгийн удаан буюу 2 минут 40 секундын хугацаатай нар хиртэлтийн үзэгдэл үргэлжилсэн Иллинойс мужид 60 мянган автомашины зогсоол дүүрэн иргэд, жуулчид цуглажээ. 

Дараагийн нар хиртэлт 2019 оны долоодугаар сарын 2-нд Аргентин, Чили, Номхон Далайн орнуудад үзэгдэх юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
21 минутын өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
47
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.