Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Япончууд машины үйлдвэрлэлд мод ашиглана

Ашиглах материалыг олон улсын хэллэгээр "CNF cellulose nanofiber" гэдэг байна.


Япон улсын эрдэмтэн, судлаачид автомашины үйлдвэрлэлд мод ашиглах санаа гаргасан талаар “Toyo Keizai” сонин тав дахь өдрийн дугаартаа нийтэлжээ.

Ашиглах материалыг олон улсын хэллэгээр "CNF cellulose nanofiber" гэдэг байна. Шинжээчид энэхүү материалаар ган төмрийг орлож чадна хэмээн таамаглаж байгаа ажээ. Энэхүү материал нь жингийн хувьд ган төмрөөс тав дахин хөнгөн, тогтвортой байдал нь тав дахин их байдаг байна. Жинг багасгаснаар машины цахилгааны тархалт илүү хурдан болно хэмээн судлаачид үзэж байгаа аж. Машин хөнгөн байх тусмаа энерги бага зарцуулдаг.

Наноцеллюлозын судалгааг 20 жилийн өмнөөс Киотогийн их сургуулийн Хироюки Яно багш эхлүүлжээ. Эрдэмтэн “Тэрбумтан Ховард Хьюзын туршлагаас санаа авсан.” хэмээжээ. Ховард Хьюз 1947 онд модоор онгоц бүтээж  “Spurce Goose” нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. “Модоор хийсэн онгоц хөөрч болж байхад яагаад яг тийм материалаар хийсэн машин байж болохгүй гэж бодсон” хэмээн Яно хэллээ.

Одоогоор наноцеллюлизаас нэг килограммыг үйлдвэрлэхэд 1000 иен (ойролцоогоор 10$) болдог аж. “2030 он гэхэд модыг пластиктай нэгтгэснээр наноцеллюлоз бүтэж байгаа одоогийн үнийг гурав дахин багасгах зорилготой байгаа (220 иен, ойролцоогоор 2$)” гэж эрдэмтэн Хироюки Яно хэлжээ. Энэ тохиолдолд шинэ материал нь бат бөх ган болон хөнгөн цагаантай өрсөлдөх боломжтой болох ажээ.
                                                                                                                                     Эх сурвалж: Tass.ru

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
43
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.