Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны анзаараагүй хөлбөмбөгийн сонирхолтой наймаанууд

Цагтаа цалгиж явсан одод хэний ч санаанд оромгүй багт орж, ногоон талбайдаа бөмбөг өшиглөсөөр байгаа аж.


Бразилийн Неймар “Барселона” багаа сольж, Францын “Пари Сен Жермен”-д 222 сая еврогоор очсон нь энэ зуны гол шуугиан байлаа. Гол оддынхоо нэгийг алдсан “Барса” оронд нь “Ливерпуль” багаас Коутиньог авах гэж оролдон, “Ливерпуль” өгөхгүй хэмээн маргалдаж байгаа нь бас нэгэн дуулиан болоод байгаа. Гэхдээ энэ бүхний хажууд хөлбөмбөг сонирхогчид та бүхний анзааралгүй үлдсэн гэрээ, наймаа бас олон байна. Заримыг нь хараад та гайхан цочирдох нь лавтай. Цагтаа цалгиж явсан одод хэний ч санаанд оромгүй багт орж, ногоон талбайдаа бөмбөг өшиглөсөөр байгаа аж.

Майкон

“Монако", "Интер", "Манчестер Сити", "Рома"-д тоглож явсан 36 настай Майкон Бразилийн “Аваи” хэмээх бяцхан багтай гэрээ байгуулжээ.

Милан Барош

“Ливерпуль”, “Астон Вилла”, “Олимпик” багуудад гялалзаж, Аваргуудын лигийн цомыг өргөж явсан Барош төрөлх “Баник” багтайгаа нэг жилийн гэрээ байгууллаа. 35 настай.

Жермейн Пеннант

Испанийн “Сарагоса”, Премьер лигийн “Сток Сити”, “Портсмут”, “Ливерпуль”, “Бирмингем”, “Арсенал”, “Лидс” багуудад тоглосныхоо дараа Английн доод хэдэн лигийг гүйцээгээд Энэтхэг, Сингапурт хэсэг тоглосон тэрбээр нутагтаа буцаж, Английн 7-р дивизионы “Биллерикэй Таун” багт оржээ.

Филипп Сендерос

32 настай швейцарь эр “Арсенал”, “Эвертон”, “Милан”, “Валенси” багт тоглож явсан. Хамгийн сүүлд тэр Шотландын “Глазго Рейнжерс” багт тоглоод Америкийн “Хьюстон Динамо”-г зорьлоо.

Йосси Бенаюн

“Ливерпуль”, “Арсенал”, “Челси” хэмээх Английн аварга загаснуудад хүч өргөж байсан Израилийн Йосси Бенаюн 37 нас хүрсэн ч зодог тайлаагүй л байна. Тэр энэ зун нутгийнхаа “Бейтар”-т элссэн.

Графите

“Вольфсбург” багт Бундеслигийг донсолгож явсан бразил довтлогч энэ зун нутгийнхаа хоёрдугаар лигийн “Санта круз” багт орлоо.

Тайе Тайво

“Нигерийн алмааз” гэгдэж байсан Тайе Тайво “Марсель”, “Милан” багуудыг дамжаад 32 насандаа Шведийн “АФК Юнайтед” багт газардлаа.

Макси Родригес

“Ливерпуль”, “Атлетико” Мадрид багийн од байсан Макси 36 настай. Зэрэглэл доошилсон ч гэсэн тэр Уругвайн “Пеньяроль” гэсэн том багт орсон.

Стивен  Пиенар

“Эвертон”, “Тоттенхэм”-д ид үеэ өнгөрөөсөн Өмнөд Африкийн тоглогч Пиенар 35 насандаа эх орондоо харьж, “Бидвест Уитс” багтай гэрээ байгууллаа. Түүний сүүлчийн баг нь “Сандерлэнд” байв.

Робби Кин

Ирландын од, “Тоттенхэм”-ийн мэргэн бууч Робби Кин Америкийн “Лос-Анжелес Гэлакси”-г орхиж, Энэтхэгийн “Атлетико де Колката”-той гэрээ байгууллаа. Шинэ багийнх нь дасгалжуулагч нь Тедди Шерингем гэж байгаа.

Кэйсүкэ Хонда

Японы гол од Хонда Италийн “Милан”-д идээшилгүй багаа сольсон. Хачирхалтай нь тэр Мексикийн “Пачука”-г сонгосон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
9
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.