Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн МУИС-ийн оюутнуудын л ойлгох 20 зүйл

Хичээл сонгоно гэдэг тэр чигтээ тэмцэл юм. Энэ бол таны аз, хурд хүчийг шалгах үе.


1. Таныг элсэн орсон өдрөөс эхлээд л зовоож эхэлдэг нэг зүйл байдаг. Тэр бол "SISI". Та төгсөх өдөр хүртлээ үүнтэй зууралддаг. 

2. Сургуулийн оюутнуудын нэгдсэн группээс хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд та хүмүүсийн ахин дахин асуусан олон хэрэгтэй, хэрэггүй постыг гүйлгэх хэрэгтэй болдог. Харсан цагтаа л хадгалж авахгүй бол олдоно гэдэг худлаа.

3. Хоёрдугаар байрны буфетэд оочирлох үед эцэг эхчүүд маань 90-ээд оны үед юу үзэж, туулсныг биеэрээ мэдрэх шиг л болно.

4. Жил болгон нэгдүгээр курст орж ирж байгаа хүүхдүүдийн асууж байгаа зүйлийн тухай алиа хошин бас бухимдангуй постууд энд дүүрэн.

5. Хичээлийн дөрөвдүгээр байрнаас долоодугаар байр луу завсарлагаанаар гүйх тэр мөч...

Энэ боломжгүй мэт санагдавч үнэндээ энэ зуур хоол ч идэж амжина гээч.

6. Хичээл сонгоно гэдэг тэр чигтээ тэмцэл юм. Энэ бол таны аз, хурд хүчийг шалгах үе.

7. МУИС-д сурдаг гэж хэлэх болгонд "МҮИС гэсэн үү" гэж асуух мөч...

8. Бие биенээ хайсан "өнчин ботгонууд" хаа сайгүй.

9.  Бусад хүмүүс МУИС-д ороход хэцүү ч гэсэн төгсөхөд амархан гэж ярих үед.

Үнэндээ төгсөх гэж ямар их зовдгийг тэд мэдэхгүй.

10. "SISI" хэзээ нээгдэж, хичээлээ хэзээд нь сонгох юм болдоо?

11. МУИС-ийн нэг болон хоёрдугаар байрны ар тал бол тэрүүхэн тэндээ л цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг.

12. Эргэн тойрон зөвхөн бидэнд л зориулсан мэт олон хоолны газар...

13. Өөр хаа ч байхгүй том бас 24 цагийн номын сантай болсноороо бахархдаг.

14. 345 дугаар ангийг эртнээс хаана байдгийг нь мэдэж авсан нь дээр.

15. Дөрөв, таван давхар луу гүйхээрээ гартал багш "Хувцсаа өлгүүлээд ир" гэж хэлэх мөч.

16. Дээд курсийн ах эгч нарынхаа "туршлагынхаа тухай" бичсэн постыг уншаад дөнгөж орж буй шинэхэн оюутнууд:

17. Хуучин зургаадугаар байранд хичээл үздэг байсан оюутнууд яг ийм нөхцөл байдал дунд байсан.

18. Өглөө болгон бусад их сургуулийн оюутнуудтай ганц автобусанд чихдэлцэж, нэрээ мартах шахам бууж ирэх мэдрэмж. Хааяа багтахгүй үлдэж хоцорно.

19. МУИС-ийн урлагийн наадам бол хамгийн том, сүрлэг болдог наадам юм. Энд бараг л дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан болж байгаа мэт байдаг.

20. Та МУИС-д орсноороо бахархах болно. Учир нь энэ бол Монголын ууган, хамгийн том, хамгийн мундаг их сургууль юм. Та сурч байхдаа ч, төгсөөд ч үргэлж сургуулиараа бахархан, дэргэдүүр нь явахдаа тэнд үлдсэн сайхан дурсамжуудаар дүүрэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.