Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ном унших дуртай хүн бүрт таалагдах уран зохиолын 10 үнэгүй гадаад блог

Хамгийн шилдэг нийтлэлүүд, ном, уран зохиолын мэдээ мэдээллүүдийг үнэгүй унших боломжтой.


1. The Awl

2002 оноос эхлэн хүмүүст хүрч эхэлсэн уг блогийн уриа нь “Арай бага тэнэглэцгээе” бөгөөд уншууштай, сонирхолтой нийтлэлүүд олон бий. Бас тэр болгон байдаггүй хачин сонин сэдвийн тухай бичсэн ховор нийтлэлүүд ч энд цөөнгүй бий.

2. Electric Literature

2009 онд цаасан хэлбэрээр гардаг сэтгүүл байсан бол одоо арвин их мэдээгээр дүүрэн мөн маш олон зохиолчдыг хамруулсан форумтай болон өргөжсөн байна.

3. Hazlitt

Энэ магадгүй таны зочилж байсан хамгийн “цэвэрхэн” блог болох байх. Тэд энгийн нэг мэдээний сайт мэт биш харин яг л сэтгүүл шиг, чанартай, час хийсэн нийтлэлүүд оруулдаг.

4. Guernica

Энэ бол улс төр, гэрэл зураг мөн хийсвэр бус үнэн бодит мэдээллүүдээр дүүрэн онлайн сэтгүүл юм. Зөвхөн тэдний л нийтлэх боломжтой “нэгдүгээр зэрэглэлийн” мэдээллүүд энд багтсан.

5. The New Inquiry

2009 онд анх онлайн сэтгүүл хэлбэрээр гарч байсан бол одоо хүндлэл хүлээсэн олон зохиолч, бичээчдийн хөтлөн явуулдаг блог болжээ. Залуу үеийнхэн уран зохиолын санаа бодол шингэсэн олон арван сонирхолтой бичвэрүүд, тогтмол нэмэгдэх тул та заавал нэг зочлоорой.

6. MobyLives

Melville House гэх цомхон хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг номын тухай блог. Энд ном болон түүнтэй холбоотой олон сонирхолтой мэдээллүүд ордог. Зохиолчдын тухай болон шинэ үеийн уран зохиолын бүтээлүүд, бас номонд дурлагсдад зориулсан янз бүрийн бэлэг гээд олон зүйлийг багтаасан.

7. Literary Hub

2015 онд гарч ирснээсээ хойш маш богино хугацаанд интернэтийн алдартай уран зохиолын блог болсон. Хэвлэн нийтлэлийн бүх хүрээг хамарч, олны сайн танил болсон зохиолчдоос эхлээд хүмүүсийн тэр болгон мэдэхгүй зохиолч, хэвлэн нийтлэгчдийг өөртөө багтаасан уг блог тэдний мэдээ мэдээлэл, бичвэр, сонирхолтой нийтлэлүүдийг танд цаг алдалгүй хүргэх болно.

8. The Quarterly Conversation

Янз бүрийн ном бүтээлийн чанартай шүүмж, тэмдэглэл, орчуулгын бүтээл гээд уран зохиолд хайртай хүн бүрийн заавал зочлох ёстой блог.

9. The Millions

2003 оноос хойш тасралтгүй явж байгаа арвин их сантай блог. Энд олны танил, мөн анхлан бичигч гээд хүн бүрийн сонирхолтой, шинэлэг эсээ, өгүүллэг, шүүмж, тэмдэглэл, мэдээ мэдээлэл багтсан байгаа.


10. Page-Turner

"The New Yorker" өөрсдийн нэгдүгээр зэрэглэлийн, чанартай мэдээ мэдээлэл, нийтлэлүүдээ энд багтаасан юм. Олон янзын шагнал хүртэж байсан, хамгийн их уншигдаж байсан гээд онцлох нийтлэлүүдийг эндээс унших боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
45
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.