Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ирландад 200 жилийн өмнөх дүрвэгсдийн лагерийг илрүүлжээ

Умард Ирландын Арма арлаас шашны мөргөлдөөнөөс болж Галуэй аралд ирж суурьшсан 7 мянга орчим хүн амтай том суурин амьдарч байсан байж болзошгүй.


Археологич Кристи Каннифи Ирландийн Галуэй орчмын эргэн тойрноос дүрвэгсдийн маш том суурин байсныг гэрчлэх ул мөр илрүүлсэн талаар “The Irish Times” мэдээлэв.

Нутгийн малчин эрдэмтэнд хотын зүүн зүгт уулархаг газар малтлага хийхийг санал болгожээ. Малчны хэлсэн газарт очиход Каннисли 18-р зууны сүүлчээр шашны мөргөлдөөн, албадан хийсэн нүүдлийн үеийн дүрвэгсэдийн лагерь байх магадлалтай хэмээн малтлага хийж эхэлсэн аж. Мөн түүнийг очиход далайн эрэг дээр суурин үеийн амьдралыг санагдуулам ул мөрүүд байсан байна.

“Энэ бол Ирландын түүхэн дэх дотоодын шилжилт хөдөлгөөний хамгийн том давлагааны нэг нотолгоо юм. Мөн хүмүүс 1790-1795 онд энд суурьшиж байсан байх магадлалтай.” гэж Канифи хэлсэн байна. Түүний үзэж буйгаар энэхүү газарт Умард Ирландын Арма арлаас шашны мөргөлдөөнөөс болж Галуэй аралд ирж суурьшсан 7 мянга орчим хүн амьдарч байсан байж болзошгүй аж.    

Түүхээс үзвэл 3000 жагсагчид амь насаа алдаж, Арма дахь гэртээ олон мянган хүн шатсан. Тэд энэ газар зугтааж ирсэн ч шинэ газар нь тийм ч таатай байсангүй. Газар тариалан эрхлэх боломжгүй багахан газрыг газрын эзэн зардаг байсан. Иргэд хоолоо олж идэхийн тулд чулуурхаг газрыг цэвэрлэж нөхөн сэргээдэг байжээ.” хэмээн Канифи хэлэв. Археологчид тус газраас засмал зам, гэр, амбаарын фундамент мөн эмнэлгийн журмаар ашиглаж байсан хооронд нь холбосон хоёр байшинг олсон байна.

XVI-XVIII зууны үед Ирланд дахь Английн колоничлол арлын хойд хэсэг дэх газрыг хураан авч Англи, Шотланд, Валийцчуудруу шилжүүлдэг байжээ. XVIII зууны эцэс гэхэд Католикчууд Умард Ирландын газар нутгийн 5% -ийг эзэмшдэг байсан. Арлын нийт хүн амын угсаатны бүтэц эрс өөрчлөгдсөн. Ирландад байгуулагдсан Протестант засаглал нь Англи улсад бүрэн захирагдах болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
48
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.