Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

08.22: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 5 сэдэв

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орно уу.

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Л.Эрдэнэчимэг, Б.Баатар тэргүүтэй 16 хүнийг орон тооны бус зөвлөхөөрөө томилжээ

Mонгол Улсын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийжээ. Уулзалтаар гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажуулсан байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хооронд "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулах, гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглох нь зөв эсэхийг хотын иргэдээс асууж, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
12 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
2
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.