Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АЗ ЖАРГАЛТАЙ хосууд сошиал ертөнцөд амьдралаа дэлгэдэггүйн 6 шалтгаан

Цахим ертөнцөд үнэхээр жаргалтай мэт харагдаж байгаа хүн чин сэтгэлдээ юу мэдэрдгийг бид мэдэхгүй шүү дээ.


Олон нийтийн сүлжээнд бид бусдад өөрийгөө таниулан, “Би бол ийм хүн” гэсэн дүр төрхийг бий болгож байдаг. Гэхдээ бид хэн гэдгээ бус, хэн байхыг хүсэж буйгаараа бусдад харагдахыг хүсдэг нь нууц биш. Сайн танихгүй нэгнээ ч сошиал ертөнцөөс олж, өчигдөр орой юу хийсэн, юунд дуртай зэрэг мэдээллийг харж чадах нийгэмд бид амьдарч байна. Ойр дотны хүмүүстэйгээ хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээнд дэлгэснээр “Бид ийм харилцаатай” гэсэн мэссэжийг ч бусдад илгээж байдаг. Гэтэл үнэхээр аз жаргалтай, баяр хөөртэй байгаа нэгэн үүнийгээ олон нийтэд зарлан тунхаглах гэж төдийлөн яардаггүй. Тэгвэл аз жаргалтай хосууд яагаад цахим орчинд хамаг амьдралаа дэлгэж, өдөр болгон хайраа илчилдэггүйн шалтгаан энэ.

Тэд бусдад аз жаргалтай харагдах гэдэггүй. Учир нь тэдний харилцаа зөвхөн тэдэнд нандин байхад л хангалттай.

You can make yourself feel better about a part of your life simply by thinking that other people see it differentlyАз жаргалтай, эрүүл харилцаатай хосууд тэр бүр олон нийтийн сүлжээнд үүнийгээ зарладаггүй. Тэд фэйсбүүк дээрээ “relationship” хийгээгүй байж ч мэднэ. Тэд бусдад хэрхэн харагдах бол гэж огт боддоггүй, бие биеэ хайрлах талаар л санаа тавьдаг. 

Аз жаргалтай хосууд илүү энгийн байдаг.

When you're happy with your life (or a relationship) you're naturally more present for itТэд хамтдаа аз жаргалтай байна, бие биедээ хангалттай бүрэн дүүрэн мэдрэмжийг өгч чадаж байна, өөр юу хэрэгтэй гэж? Тэд тансаг хангалуун харагдах гэж, олонд алдарших гэж яардаггүй (мэдээж хосын хувиар). Хэрвээ олон нийт тэдэнд анхаарал тавьж эхлэвэл тэд төвөгшөөхгүй ч, тоохгүй болж эхлэвэл аз жаргалтай байхаа больчихдоггүй. 

Тэд бие биеэ олон нийтийн сүлжээнд шүүмжилдэггүй. 

Any couple that keeps their intimate arguments or struggles offline is always better off

Тэдэнд ч бас муудалцах, хэрэлдэх үе бий. Гэсэн ч тэд хайртай хүнийхээ тухай, хайртай байсан хүнийхээ тухай олон нийтэд дэлгэх гэдэггүй. Фэйсбүүкт байгаа хүн бүхэнд тэдний амин харилцаа хамаагүй гэдгийг аз жаргалтай хосууд сайн мэддэг. Харин эсрэгээрээ тэд дургүйцэл төрүүлсэн зүйлсээ хоёр биендээ илэн далангүй хуваалцаж, ярилцахыг хүсдэг. Ингэснээр тэдний харилцаа улам бүр батжиж, “хайрлах” ёсонд суралцдаг.

Тэд үнэнч хайр дурлалаа бусдад батлах гэдэггүй. 

Their relationship validates them, so they don't need to seek that feeling externallyТэд олон нийтэд аз жаргалтай, дур булаам, гал халуун дурлалт хосууд мэт харагдах гэж хичээдэггүй. Тэд хамт байгаадаа аз жаргалтай байгаа болохоос олон нийтийн ярианы сэдэв болж буйдаа биш юм. 

Тэд бусдад үлгэр дууриал болох гэдэггүй.

They don't have anything to proveТэд хэчнээн удаан үерхсэн ч бие биедээ анхаарал тавихаа зогсоодоггүй. Гэхдээ хайр дурлал, үерхлийн тухай сургаал “айлдаж” бусдад зөвлөгөө өгсөн пост бичдэггүй. Учир нь тэд бусдад харагдахын төлөө бус, хайрлахын төлөө л бие биенийхээ дэргэд байгаагаа мэддэг. 

Тэд олон нийтийн сүлжээг "нэг их" тоодоггүй.

Research shows that people who use social media less are generally happier overall

Олон нийтийн сүлжээ орчин цагийн хүмүүсийн хувьд чөлөөт цагаараа цугладаг гудамж мэт орон зай гэдгийг тэд мэддэг. Тэнд ямар ч хүн байж болох учир хамгийн үнэ цэнэтэй хайр дурлалаа тэнд дэлгээд байдаггүй.

Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар фэйсбүүкт 7 ба түүнээс дээш хоног ордоггүй хүмүүс өдөр тутам хэрэглэдэг хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. Олон нийтийн сүлжээнд бид бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийн мэдэлгүй жиших, атаархах мэдрэмжид автдаг байна. Гэтэл цахим ертөнцөд үнэхээр жаргалтай мэт харагдаж байгаа хүн чин сэтгэлдээ юу мэдэрдгийг бид мэдэхгүй шүү дээ. 

Эх сурвалж: Businessinsider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
5
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.