Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Макарена" бүжиглэсэн хүүг цагдан хорьжээ

Өнгөрсөн 7-р сард Саудийн Арабын төв зам дээр нэгэн хүү 90-ээд оны алдартай дуу болох “Hey Macarena”-г сонсон бүжиглэж байсан бичлэг интернетэд цацагдсан.


Өнгөрсөн 7-р сард Саудийн Арабын төв зам дээр нэгэн хүү 90-ээд оны алдартай дуу болох “Hey Macarena” сонсон бүжиглэж байсан бичлэг интернетэд цацагдаж багагүй шуугиан тарьсан. Тэгвэл тус улсын Цагдаагийн Ерөнхий газраас хүүг эрэн сурвалжилж, саатуулаад байна. 

40 секунд үргэлжлэх тус бичлэгт хүү Жеддах гудамжийн машин зам дээр Саудийн Араб улсад хориглосон Латин-Америкийн бүжиг бүжиглэжээ. Бичлэг интернетэд цацагдсанаас хойш цахим орчинд маш хурдан түгэж, зарим хүмүүс түүнийг бүр “бидний баатар”, “зоригтой байлаа” ч гэж жиргэсэн байна. 

Цагдаагийн Ерөнхий газраас 14 настай хүүд “олон нийтийн газар зохисгүй үйлдэл хийсэн”, “замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан” зэрэг хэрэг үүсгээд байгаа юм. Хуулийн хатуу чанга дэглэмтэй тус улс насанд хүрээгүй хүүхдэд ял оноох эсэх талаар хэлэлцэж, хараахан шийдвэр гаргаагүй байна.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
49
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.