Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Чөлөөт бөх “ДАШТ 2017”: 70 кг-д Франк Чамизо, Г.Мандахнаран, Ихтиор Наврузов

Өнгөрсөн шүүмж яриаг үүрд “булшлан”, “наран мандуулахад” Г.Мандахнаранд дэлхийн аваргын медаль хэрэгтэй.


Магадгүй монголчуудын хамгийн их сонирхон хүлээж байгаа жин 70 кг байх. Учир нь энэ жинд манай ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран барилдана. Шинэ жингийнхээ чансаанд 16-д бичигдэж байгаа ч дэлхийн аварга болох боломжтой бөхчүүдийн тоонд тэр зүй ёсоор багтана. Дэлхийн аварга болохыг ч тэр дэмжин сууж байгаа биднээс хавьгүй илүү хүсэж байгаа нь ойлгомжтой. Ганцхан жилийн өмнө халаасандаа ороод байсан олимпийн медалийг алдсан Г.Мандахнаран бүтэн жилийн турш юу эсийг сонсож, үзэж туулсаныг тэр өөрөө л мэднэ. Монголын чөлөөт бөхийн өнөө үеийн лидер гэдгээ баталж, өнгөрсөн шүүмж яриаг үүрд “булшлан”, “наран мандуулахад” Г.Мандахнаранд дэлхийн аваргын медаль хэрэгтэй. Жин ахиж байгаа тул амар биш ч манай бөх сэтгэл зүйн хувьд хурцын хурц байгаа нь мэдээж.

Нийт 31 бөх барилдах энэ жингээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо куба гаралтай итали бөх Франк Чамизог хамгийн түрүүлэх магадлалтай бөхөөр нэрлэжээ. 65 кг-д “Рио 2016” олимпийн хүрэл медаль, 2015 оны дэлхийн аварга болсон тэр 70 кг-д энэ жил Европын аварга болоод байгаа. Ер нь энэ жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн.   

Түүнтэй өрсөлдөх бөхөөр “Рио 2016” хүрэл медальт олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузов буюу Г.Мандахнараны олимпийн медалийг зүүсэн узбек бөх, энэ жилийн Яшар Догу тэмцээний аварга, ОХУ-ын дагестан залуу Магомедхабиб Кадимагомедов нарыг нэрлэсэн байна. Наврузов энэ жинд 2017 оны Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Харин 23 настай Кадимагомедов шигшээ багт ороод удаагүй тул туршлага дутах магадлалтай.

Гэнэт цоорох битүү бөхөөр 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Ираны Мустафа Хосейнхани, 2015 оны ДАШТ-ий хүрэлтэй АНУ-ын Жеймс Грин нарыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нэр цохжээ.
70 кг-ийн жинд өрсөлдөөн тун их. Франк Чамизог хэн унагаах вэ? ДАШТ-ий өмнө гарсан бүх тааварт Чамизог түрүүлнэ гэж гарсан байсан. Яагаад гэхээр тэр шинэ жиндээ ч тун сайн зохицон, он гарсаар Европын АШТ, Али Алиев, Йон Корнеанугийн нэрэмжит тэмцээнд босоо байсан. Дээр дурдсан бөхчүүдээс гадна 70 кг-д “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медаль Казахстаны Акжурек Танатаров, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт турк бөх Якуп Гор, Беларусийн дагестан Азамат Нуриков нар ч медалийн төлөөх өрсөлдөөнд оролцох нь тодорхой.

Ер нь л 70 кг-д медаль хүртэхэд тун хэцүү. Гэхдээ Дагестаны бөхийн холбооноос “ВКонтакте” сүлжээнд явуулсан санал асуулгаар манай бөх Г.Мандахнаран энэ жинд дэлхийн аварга болох хамгийн боломжтой 3 бөхийн тоонд багтсан. Санал асуулгад оролцогчдын 46,5 хувь нь Франк Чамизог дэлхийн аварга болно гэсэн бол Магомедхабиб Кадимагомедовт итгэл хүлээлгэсэн хүн 41,4 хувь байлаа. Г.Мандахнаранг дэлхийн аварга болно гэж 3,7 хувь нь хариулжээ.

UWW 70 кг-ийн жингийн дэлхийн чансаа

1. Франк Чамизо (Итали); 2. Магомед Курбаналиев (ОХУ); 3. Жеймс Грин (АНУ); 4. Ихтиер Новрузов (Узбекистан); 5. Исраил Касумов (ОХУ); 6. Магомедхабиб Кадимагомедов (ОХУ); 7. Магомедрасул Газимагомедов (ОХУ); 8. Акжурек Танатаров (Казахстан); 9. Мустафа Хосейнхани (Иран); 10. Эламан Догдурбек Улу (Кыргызстан); 11. Заурбек Сидаков (ОХУ); 12. Нурлан Бекжанов (Казахстан); 13. Гаджимурад Омаров (Азербайжан); 14. Ильдус Гиниятуллин (ОХУ); 15. Руслан Дибиргажиев (Азербайжан); 16. Г.Мандахнаран (Монгол); 17. Евгений Жербаев (ОХУ); 18. Зураби Эрбоцонашвили (Гүрж); 19. Михаил Сава (Молдав); 20. Азамат Нуриков (Беларусь)

70 кг-д сүүлийн 8 жил олимп, ДАШТ-ий үр дүн
(2014 оноос хойш багтсан жин)

ДАШТ-2016. Будапешт. 1. Магомед Курбаналиев (ОХУ); 2. Нурлан Бекжанов (Казахстан); 3. Мустафа Хосейнхани (Иран); 3. Еламан Догдурбек Уллу (Кыргызстан); 5. Рашид Курбанов (Узбекистан); 5. Нобүёши Такожима (Япон); 7. Жеймс Грин (АНУ); 8. Мирослав Киров (Болгар); 9. Михаил Сава (Молдав); 10. Жомбор Гуляш (Унгар).

ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Магомедрасул Газимагомедов (ОХУ); 2. Хасан Яздани (Иран); 3. Жеймс Грин (АНУ); 3. Якуп Гор (Турк); 5. Мирослав Киров (Болгар); 5. Азамат Нуриков (Беларусь); 7. Давид Тлашадзе (Гүрж); 8. Нурлан Бекжанов (Казахстан); 9. Бекзод Абдурахманов (Узбекистан); 10. Линг Хай Вей (Хятад).

ДАШТ-2014. Ташкент. 1. Хетаг Цаболов (ОХУ); 2. Якуп Гор (Турк); 3. Бекзод Абдурахмонов (Узбекистан);  3. Али Шабанов (Беларусь); 5. Клеопас Нкубе (Канад); 5. Залимхан Юсупов (Тажикистан); 7. Йоан Рейносо Бланко (Эквадор); 8. Ник Марабл (АНУ); 9. Ким Дае Сунг (БНСУ); 10. Евгений Недялко (Молдав).

Европын АШТ-2017. Серб, Нови Сад. 1. Франк Чамизо (Итали); 2. Магомедмурад Гажиев (Польш); 3. Руслан Дибиргажиев (Азербайжан); 3. Исраил Касумов (ОХУ); 5. Николай Куртев (Болгар); 5. Адриан Мойзе (Румын); 7. Семен Радулов (Украин); 8. Михаил Сава (Молдав); 9. Жомбор Гуляш (Унгар); 10. Якуп Гор (Турк).

Азийн АШТ-2017. Нью-Дели. 1. Акжурек Танатаров (Казахстан); 2. Ихтиер Новрузов (Узбекистан); 3. Мотойиро Накамүра (Япон); 3. Хамед Рашиди (Иран); 5. Д.Хатанбаатар (Монгол); 5. Гуломжон Шарипов (Тажикистан); 7. Саман Хеттиге (Шри-Ланк); 8. Винод Кумар (Энэтхэг); 9. Сомсак Жи Дапан (Тайланд); 10. Ли Гун Во (БНСУ).

Панамерикийн АШТ-2017.  Сальвадор-де-Байя. 1. Жеймс Грин (АНУ); 2. Луис Портильо Мейа (Сальвадор); 3. Карлос Эдуардо Милаквео (Чили); 3. Маурисио Санчес Сантос (Эквадор); 5. Луис Барриос Рочес (Гондурас); 5. Линкольн Дос Сантос (Бразил); 7. Хулио Родригес Ромеро (Доминикан); 8. Кайл Кристиан Хорват (Канад); 9. Жером Хойт (Барбадос); 10. Марбин Данило Касасола (Гватемал).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
5
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.