Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Парисын урлагийн ертөнцийг шуугиулсан 15 эмэгтэй уран бүтээлч

Урлагт өөрчлөлт, шинэчлэл авчирсан гайхалтай бүсгүйчүүд.


1. Сюзанна Валадон (1865-1938)

Тэрээр “Société Nationale des Beaux-Arts”-д өөрийн бүтээлийг үзүүлсэн анхны эмэгтэй уран зураач юм. Түүний зургууд одоо “Musée de Montmartre” болон “Centre Pompidou”-д хадгалагдаж байна.

2. Мари Лорансен (1883-1956)

1920-иод оны үеэр түүний зургийн давтагдашгүй хэв маяг олны анхаарлыг ихээхэн татсан байдаг. Шаазан зургийн аргаар зурдаг байсан түүний бүтээлүүд одоо Musée de l’Orangerie болон Нью-Йорк дахь MoMA-д хадгалагдаж байна.

3. Мария Бланшар (1881-1932)

Мария үе мөч, ясны өвчтэй байсан бөгөөд биеийн хөдөлгөөн түүний хувьд ихээхэн зовиуртай байв. Гэвч тэрээр уран зургаа үргэлжлүүлсээр байсан ба 1909 онд Үндэсний Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнгийн шагналыг гурав дахь удаагаа хүртэж байсан байна. Түүний зургийн үзэсгэлэн одоо Мадридын “Museo Nacional Centro de Arte Reina Sofía”, Лондон хотын “Courtauld Institute of Art” музейд тус тус дэлгэгдсэн байгаа.

4. Жаклин Марвал (1866-1932)

Тэрээр 1880-аад оны үед хүүхдээ алдаж, гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа Франц улсад нүүж ирэн өөрийн уран зургийн замналыг эхлүүлсэн байна. 1901 онд тэр өөрийн анхны үзэсгэлэнг “Salon des Indépendants”-д дэлгэж байжээ. Түүний зарим бүтээлийг “Musée d’Art Moderne de la Ville de Paris”-аас үзэж сонирхох боломжтой.

5. Маревна (1892-1984)

1912 онд Оросоос Франц улс руу нүүсэн тэрээр Кубизм гэх урсгалын анхны эмэгтэй төлөөлөгч юм. Түүний бүтээлүүд Нью-Йорк хотын “Guggenheim”, Женевийн “Modern Art Foundation”, Английн “Athelhampton House” зэрэг газруудад хадгалагдсан байна.

6. Алиса Бейли (1872-1938)

1906 онд Франц улсад ирснээсээ хоёр жилийн дараа тэрээр “Salon d’Automne”-д өөрийн бүтээлийг дэлгэжээ. Мөн тэрээр ноосон дээр зурах өөрийн техникийг бий болгожээ. Түүний зарим зургууд “Musée cantonal des Beaux-Arts”-д олны хүртээл болж байна.

7. Соня Делоне (1885-1979)

Украины уран зураач бүсгүй Германд сургуульд сурах үедээ Франц улсад өөрийн бүтээлээ туурвих өөрийн замналыг эхлүүлсэн байна. тэрээр мөн загварын зургуудаараа ихээхэн алдартай байв. “Tate Modern” гэх Лондонгийн урлагийн музейд түүний бүтээлүүд тавигдсан ба “Musée d’Art Moderne de la Ville de Paris”-аас мөн сонирхох боломжтой.

8. Паула Модерзон-Беккер (1876-1907)

Түүний ихэнх бүтээл том хэмжээтэй бөгөөд хүнд, тод өнгөөр бүтээгдсэн байна. 2016 оны наймдугаар сар хүртэл түүний бүтээлийг “Musée d’Art Moderne de la Ville de Paris”-д дэлгэж байжээ.

9. Габриеле Мюнтер (1877-1962)

Парист өнгөрүүлсэн жилүүддээ тэр өөрийн зурах чадварыг улам сайжруулж байжээ. Түүний зарим бүтээлийг “Lenbachhaus” музейгээс сонирхох боломжтой.

10. Наталья Гончарова (1881-1962)

1906 онд “Salon d’Automne”-д өөрийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан дэрээр Францын шинэ үеийн арга барилыг Оросын хуучны арга барилтай хослуулан бүтээлээ туурвиж байжээ. Түүний зургууд Москва хотын “Tretyakov Gallery” болон Лондонгийн “Tate Modern”-д тус тус дэлгэгдсэн байгаа.

11. Любовь Попова (1889-1924)

Хорьдугаар зууны Абстракт урлагийн томоохон төлөөлөл, Конструктивизмийн хамран үүсгэн байгуулагч тэрээр 35 насандаа өөд болох хүртлээ өөрийн уран бүтээлээс нэг ч холдоогүй юм. Түүний бүтээлүүд өдгөө “Thessaloniki State Museum of Contemporary Art”, “MoMA”, “Tretyakov Gallery”-д тус тус хадгалагдаж байна.

12. Мета Вокс Уоррик Фуллер (1877-1968)

Тэрээр 1900 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд Парист амьдарч байжээ. Тэнд түүний авьяас чадварыг үнэлэн, зааварлагч нь болсон Родин гэх хүнтэй танилцаж, удалгүй өөрийн бүтээлээ улам идэвхтэй туурвижээ. Түүний уран баримлууд өдгөө “Danforth Museum of Art”-д олны хүртээл болж байна.

13. Александра Экстер (1882-1949)

Тэр зурах, тайзны засал чимэглэл хийх, номын зураг зурах болон багшлах зэргээр маш олон төрлийн зүйл хийж байжээ. Бүтээлүүд нь Нью-Йорк хотын “MoMA”, Москва хотын “MoMA” болон “National Art Museum of Ukraine”-д дэлгэгдсэн байгаа.

14. Гвен Жон (1876-1939)

Гвен Жон Лондонд их сургуулиа төгсөөд Францад нүүн иржээ. Тэрээр хөрөг зураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн зураг зэргээр ихээхэн алдаршсан ба саарал, бараан өнгөөр бүтээлээ голчлон туурвидаг байв. Түүний зургууд “Metropolitan Museum of Art” болон “Tate Britain”-д бий.

15. Берта Вейль (1865-1951)

Тэрээр Францын маш алдартай уран бүтээлүүдийг цуглуулдаг байсан ба хорьдугаар зууны уран бүтээлийн зах зээлийг бий болгожээ. Марвал, Валадон нарын замналыг эхлүүлэх гол хөшүүрэг болсноос гадна Пикассо, Матиссе нарын уран зургийн гарааны эхлэл болсон хүн юм. 2012 онд түүний 1900 онд анх бий болгож байсан өөрийнх нь галерейд дурсгалын үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Эх сурвалж: Culture Trip

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
37
18
0
0
0
0
0