Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Буриад бөх Аврора Хавайн арлын Конишикиг давлаа...288 кг

“Буриадын махан бөмбөг” нэр зүүх “эрхтэй” болж байгаа нь энэ.


Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 22-нд сүмо бөхчүүдийн эрүүл мэндийн үзлэг хийлээ. Энэхүү үзлэгээр бөхчүүдийн жин, өндрийг хэмжиж, эрүүл мэндийг хянадаг билээ. Энэ удаагийн үзлэгээр мэргэжлийн сүмод нэгэн шинэ түүхэн рекорд төрөн гарсан юм. Санданмэ зиндааны буриад бөх Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов 288 кг жин татаж, сүмо бөхийн өнө удаан жилийн түүхэн дэх хамгийн хүнд бөх боллоо.

Тэр “Хавайн арлын махан бөмбөг” хэмээх Конишикигийн 1996 оны Хаврын тэмцээний үеийн 285 кг-ийн амжилтыг 3 кг-аар ахиулан “Буриадын махан бөмбөг” нэр зүүх “эрхтэй” болж байгаа нь энэ. Өнгөрсөн хоёрдугаар сард бөхчүүд цус хандивлах сайн дурын ажиллагаанд оролцоход  Орорагийн судас нь өөх маханд нь дарагдаад гарч ирээгүй тул цус өгч чадаагүй. ОХУ-ын анхны сүмоч болон түүхэнд нэрээ үлдээсэн Орора ийнхүү түүхэнд дахин нэрээ мөнхөлж байна. Их аварга Китаноүми агсаны Буриадаас олж ирсэн Орора үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй.

Аврорагийн жинг хянаж байсан ояката нар “Конишикиг давчихлаа” хэмээн хөөрөн баярлаж, Бөхийн ордон тэр чигтээ шуугилдсан юм. Харин Аврора өөрөө “Уг нь өдөр бүр гүйж, алхаад байгаа. Өдөрт нэг л удаа хооллож байсан болохоор 288 кг гэж гарахаар нь их гайхлаа. Конишикигийн рекордыг эвдэх гэж хичээсэн зүйл үгүй. Уг нь турах гээд л хичээж байгаа. Гэхдээ сүмогийн түүхэнд нэр минь үүрд үлдэх болсонд баяртай байна. Китаноүми багш маань харин тэнгэрийн орноос надад уурлаж байгаа байх” гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ жил 34 нас хүрээд байгаа Аврора зодог тайлах болоогүй, багшийнхаа ачийг хариулахын тулд барилдсаар байх болно гэдгээ шинэ амжилт тогтоосон “индэр” дээрээсээ зарлан тунхаглалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
17
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.