Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Нураавал зохих дэлхийн 6 том хөшөө дурсгал” жагсаалтад Чингис хааны хөшөөт цогцолборыг оруулсан байна

“Breitbart” сайтад нийтлэгдсэн тус жагсаалтыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Тус вебсайтын үүсгэн байгуулагч Эндрю Брейтбарт нь консерватив үзэлт тоймч юм.


Америкийн барууны үзэлт томоохон хэвлэл болох “Breitbart” цахим хуудаст өнгөрсөн долоо хоногт “6 Incredible World monuments that must be destroyed” (Нураавал зохих дэлхийн 6 том хөшөө дурсгал) нэртэй нийтлэл тавигджээ. Хачирхалтай нь энэ жагсаалтад “Цонжин болдог” цогцолбор дахь Чингис хааны хөшөө багтсан байна. Ямар шалтгаанаар ингэж оруулсныг та доорх нийтлэлээс уншаарай. “Breitbartсайтад нийтлэгдсэн тус жагсаалтыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Тус вебсайтын үүсгэн байгуулагч Эндрю Брейтбарт нь консерватив үзэлт тоймч юм.

Ерөнхийлөгч Трамп холбоотны хөшөө дурсгалуудыг хадгалж үлдэх ёстой гэсэн байр сууринаасаа болж олон нийтэд муугаараа хэлүүлж, араатан, хөгийн амьтнаараа дуудуулаад байгаа билээ. Учир нь холбоотны хөшөө дурсгалууд боолчлол, харгислал, дарлал мөлжлөгтэй холбоотой гэж олон нийт үзэж буй. Тэгэж ярих юм бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа бусад боолчлол, бурангүй үзэлтэй холбоотой хөшөө дурсгалуудыг ч буулгаж, нураах ёстой юм биш үү?

Энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Трамп Вашингтон, Жефферсон тэргүүтэй холбоотны хөшөө дурсгалуудыг буулгах эсэх тухай санал асуулга явуулсан. Энэ үед Ал Шарптон хөшөө дурсгалуудыг буулгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Шарптоны үзэж буйгаар Жефферсоны үзэл баримтлал боолчлолын дэглэмтэй салшгүй холбоотой тул түүний хөшөөг нураах нь зүйтэй аж. “The Baltimore Sun” зэрэг хэвлэлүүд ч мөн адил холбоотны хөшөө дурсгалууд арьс өнгөний үзэл, харгислал, дарангуйлалтай холбоотой учир бүгдийг нь буулгах ёстой гэнэ.

Гэхдээ ингэж ярьж байгаа хүмүүсийн ярианд нэг асуудал байгааг та анзаарч байна уу. Тэд бүгд хэтэрхий Англоцентрик байна. Англоцентрик байна гэдэг нь өөрөө арьс өнгөөр ялгаварлаж байгаатай адил биш гэж үү? Хэрвээ холбоотнуудын хөшөө дурсгалуудыг буулгах ёстой, тэд бүгд харгислал, дарлал мөлжлөгтэй холбоотой гэж үзвэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа доорх агуу хөшөө дурсгалуудыг ч нураах хэрэгтэй бус уу.

6. Жефферсоны хөшөөт цогцолбор

Жефферсоны хөшөө бол Вашингтон хотын хамгийн чухал хөшөө дурсгалуудын нэг. Энэхүү неоклассик цогцолборыг архитектор Жон Руссел пап зохион бүтээсэн. Гэхдээ зүүний үзэлтнүүдийн логикоор авч үзвэл энэ хөшөөг ч буулгах хэрэгтэй.

5. Чингис хааны хөшөө

Монгол Улсыг дундад зуунд дэлхийн талыг эзэлж явсан удирдагч Чингис хаанаас салгаж төсөөлөхийн аргагүй. Тийм ч болохоор орчин цагийн монголчууд Чингис хааны 130 фут өндөр хөшөөг босгосонд гайхах зүйл үгүй. Гэхдээ Чингис хаан тухайн цаг үед ямар ч гэм буруугүй олон сая хүнийг хөнөөж байгаагүй гэж үү? Түүхчдийн үзэж буйгаар монголчуудад хүйс тэмтрүүлсэн газар нутаг үй олноороо байгаа.

4. Цэнхэр сүм

Истанбулд байрлах Цэнхэр сүмийг Османы архитектор Мимар Синан байгуулсан. Османы эзэнт гүрний үед улс даяар түүний 300 гаруй барилга байгуулж байсан гэдэг. Мөн түүний санаачлагаар Энэтхэгийн Таж Махалыг ч барьсан гэж үздэг. Гэхдээ Османы эзэнт гүрэн боолчлолын гүрэн байсан гэдгийг та мартаагүй биз дээ? Зүүнтэнийхэний үзлээр бол боолчлолын бүхэл бүтэн системийг хөгжүүлж байсан газрын бэлэг тэмдгийг ч гэсэн буулгах ёстой юм шиг ээ.

3. Чичен Итза

Төв Америкийн түүхэнд Мексикийн Чичен Итза пирамидын орой дээр юу болж байсныг та бүхэн санаж байгаа байх: Хүн тахил! Энэ пирамидын босгосон Маяачууд хүнийг амьдаар нь шатаах% толгойг нь таслах зэрэг тахил өргөлийн зан үйлийг маш их хийдэг байсан. Үүнээс гадна Маяа үндэстэн боолчлолын системтэй нутаг байсан шүү дээ.

2. Цагаан хэрэм

Хятадын Цагаан хэрэм бол хүн төрөлхтний бүтээн байгуулалтын гайхалтай нэг жишээ. Хятадуудыг Монголчуудаас хамгаалж, Хүннүчүүдийг зогсооход нэг их үүрэг туслалцаа үзүүлж чадаагүй ч энэ бол дэлхийн гайхамшигуудын нэг. Гэхдээ энэ хэрэм бол дарангуйлал, мөлжлөгөөр бүтсэн байгууламж. Энэ хэрмийг цэргүүд болон гэмт хэрэгтэн, харц гаралтай хүмүүсээр бариулсан бөгөөд барилгын ажлын үеэр нэг сая гаруй хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.

1. Гизагийн пирамид

Агуу Гизагийн пирамид бол эртний үеээс үлдсэн хамгийн гайхалтай түүхт дурсгал. Гэхдээ мэдээж боолчлолтой холдогдоно. Энэ пирамидыг боолуудаар бариулаагүй байлаа ч Эртний Египет тэр чигтээ боолчлолын системтэй гүрэн байсан шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
21 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
21 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.