Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Хуур” хөгжмийн фестивалийг зорих 7 шалтгаан

“XMF 2017" энэ зуны томоохон хөгжмийн наадам энэ сарын 25,26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.


Хөгжим сонирхогч залууст дуулгах сайхан мэдээтэй! “XMF 2017" энэ зуны томоохон хөгжмийн наадам энэ сарын 25, 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Энэ зуны хамгийн сүүлийн томоохон хөгжмийн наадмын тухай таны мэдэх ёстой бүх зүйлсийг хүргэе.

1. Бүх шилдгүүдийн хамтын бүтээл - “Хуур music festival”

“Монголын шоу арга хэмжээ, хөгжмийн наадмыг шинэ төвшинд гаргах” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус наадам нь “Монгол HD", “BRB”, “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” зэрэг шилдэг компаниудын хамтын бүтээл юм. Тиймээс зохион байгуулалтад эргэлзэх зүйл үгүй.

2. Монголд анхдагч хамгийн том шинэлэг тайз

Дэлхийн алдарт “Meyor sound” хөгжмийн дуугаралттай энэхүү тайз нь 1000 орчим ширхэг 4K LED дэлгэцтэй, 450 орчим ширхэг өндөр хүчин чадал бүхий гэрэлтүүлэг, олон тооны тусгай эффектүүд бүхий өндөр хүчин чадалтай. Гайхалтай биш гэж үү?

3. Шилдгийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн тайзнаас сонсох боломж

Эхний өдөр Hip hop, R&B чиглэлээр Gee, Rokit bay, Ice Top, Lumino, Opozit, Mrs.M, Desant, Thunder, Wolfizm, Ginjin, Roockie, Flash, Мөнхийн рэп, Outlaw зэрэг бидний сайн мэдэх, шилдэг залуу уран бүтээлчид тоглох болно. 

4. Шилдэг залуу DJ нарын гайхалтай тоглолт

Наадмын 2 дахь өдөр DJ Simon&Lush, DJ Zonderling, DJ Junior& Royal, DJ Henza, DJ Zolo, DJ Gootii, DJ UNA, MMPTMk зэрэг гадаад, дотоодын шилдэг залуу уран бүтээлчид тайзнаа тоглоно. 

5. “Азтай байж байр хожих боломж”

Наадмын тасалбар бүр "Супер шагнал-1 өрөө байр"-ын хонжворт орох эрхтэй. Хонжвор 9-р сарын 3-ны өдөр болох тул тасалбараа хадгалахыг зөвлөж байна. Дуртай тоглолтоо үзээд л байртай болчих ч юм билүү хэн мэдлээ.

6. Зуны сүүлийн сайхан цаг агаар

Ойрын өдрүүдэд бороо хуртай байгаа ч 25,26-ны өдөр бороо орохгүй, дулаахан өдөр болох нь. Оройдоо сэрүүхэн байх тул дулаан хувцсаа аваарай. 

7. Хаанаас ч авч болох тасалбар

Тасалбар худалдан авахаас эхлээд тоглолт дуустал өндөр төвшиний зохион байгуулалттай байхаа тэд амлаж байна. 1 өдрийн тасалбар 10'000 төгрөгийн үнэтэй бол 2 өдрийн тасалбарыг 15'000 төгрөгөөр авах боломжтой.
Тасалбарыг өөрт ойр цэгээс болон ticket.mn веб хуудсаар хүргүүлж аваарай.

1. Shangri-La Mall
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж, 3 давхар 306 тоот
2. E-MART
Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт
3. Hi Fi Records
 Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө, 44-р байр
4. Ticket.mn офис
Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоо
5. Драгон авто вокзал 
6. Нарантуул зах
7. Тэнгис кино театр 
8. Минж Плазагийн “Brick House” дэлгүүр

Дэлгэрэнгүй мэдээллийг: XMF 2017 (Xyyp Music Festival)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
14
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.