Сурч, мэдсэн зүйлийнхээ 90%-ийг санах ШИНЖЛЭХ УХААНААР ШАЛГАРСАН арга


  |     2017-08-23 23:54   |     12411
  2017-08-23 23:54   |     12411

Бидний амьдрал хөвөн урсах их далайтай адил. Хүн бүр өөрийн завиндаа суугаад, өөр өөрийн саваар амьдралын их далайгаас эрдэм мэдлэг, аз жаргал, уй гунигийг хутган авдаг. Харин яагаад зарим нь маш бага хугацаанд өндөр амжилтанд хүрч, өөр бусад нь насаараа нэг л зүйлээ мөрөөдсөөр суудаг юм бол? Энэхүү суралцах нууцын тухай Businessinsider веб хуудсын нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Авьяас мэдлэгээрээ олонд гайхагдаж, амжилт, алдар нэрийн оргилд гарсан хүмүүсийн дундах түгээмэл зүйл юу вэ? Тэр бол хичээл зүтгэл. Аливааг сурч, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь аз жаргалтай амьдралын эхлэл юм.  

Хэрхэн хурдан бас чанартай суралцах вэ?

“Хэрэв боломжтой бол шинэ хэл сурч, хөгжим тоглодог болохсон. Спортоор хичээллэхсэн” гэж та бодож байсан уу? Өдөрт хийх хэрэгтэй өчнөөн зүйл байхад энэ бүгдийг яаж амжуулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл судлаачид аливааг нэг дор, олон цагаар суралцахаас илүү бага багаар тасралтгүй сурахыг зөвлөж байна. 

Сав ба савтай ус

Аливааг хурдан бас чанартай сурахын тулд их цаг зарцуулахаас илүү чөлөөт цагаа ухаалгаар удирдах хэрэгтэй. Таны тархийг сав, эрдэм мэдлэгийг савтай ус гэж төсөөлье.

Жирийн савыг усаар дүүргэхийн тулд худаг руу хийгээд л гаргахад сав өөрөө дүүрнэ. Харин хүний тархи тийм биш юм. Хүний тархи олж авсан мэдлэгийг сэргээн санахгүй л бол мартаж, “асгаж” байдаг цоорхой хувин юм. Цоорхой хувинд нэг дор хэр их ус хийсэн ч ёроолоороо асгарсаар байна. Тиймээс тасралтгүй дээрээс нь ус хийж байж л сав үргэлж дүүрэн байх болно. Шинэ мэдлэг ч мөн ялгаагүй. Та нэг өдөрт маш их зүйл сурч мэдсэн ч хэсэг хугацааны дараа бага багаар мартах болно. Тиймээс өдөрт, сард, жил тутам зэргээр мэдлэг мэдээллээ сэргээн санах хэрэгтэй. 

Бидний тархи харсан, сонссон, мэдэрсэн, хийсэн, төсөөлсөн зүйлсээ баримтжуулан хадгалдаг диск юм. Гэхдээ олон төрлийн мэдээллийг харилцан адилгүй хүлээн авч, ой тогтоолтын сан хөмрөгт үлдээж, устгаж, шинэчилж байдаг.  

Дэлхийн Оюун Ухааны Академиас 1960 онд гаргасан “Ой тогтоолтын пирамид” хүний тархи ямар төрлийн мэдээллийг илүү их хадгалан авдгийг онцолжээ. 

 

Үүнээс үзэхэд бид өөрсдийн биеэр оролцсон зүйлээ илүү их тогтоодог аж. Ялангуяа бусдад өөрийн мэдлэгийг зааж өгөх, тайлбарлах үед хүн олж авсан мэдээллээ өөрийн үгээр боловсруулдаг тул түүнийхээ зөвхөн 10 хувийг мартдаг байна. Лекцийг зөвхөн сонсож, бичвэрийг зөвхөн уншиж хүлээж авдаг тул 80-90 хувийн мэдээллийг бид санадаггүй. 

Тэгвэл яаж суралцах вэ?

Тиймээс хамгийн үр дүнтэй арга бол хүн өөрөө тухайн олж авч буй мэдлэг, мэдээлэлдээ ямар нэг байдлаар оролцох интерактив харилцааны үйл явц юм. 

  • Гадаад хэлээр ярьж сурахыг хүсвэл бичлэг үзэх, гар утасны аппликейшн ашиглахаас илүү гадаад хүнтэй ярилцах, асуулт асууж хариу хэлэх зэргээр харилцан холбоотой байх;
  • Зөв бие галбиртай болохыг хүсвэл интернет дэх заавар зөвлөгөө уншихаас илүү фитнес клубт явж, хамтрагчтай болж, дасгалжуулагчтай биечлэн уулзах; 
  • Шинэ хөгжим тоглож сурахыг хүсвэл сургалтанд суух юмуу, багштай болох хэрэгтэй.

Цаг зав уу? Мөнгө үү?

Бид бүгдийн нийгмийн амьдрал харилцан адилгүй ч хүн бүрт нэг өдөрт 24 цаг өгөгддөг. Нэг өдөрт 33 мянган хором болж өнгөрдөг. Таны мэдэлд байгаа мөч хором бүрийг та хэрхэн зарцуулахаас цаашид хэн болох тань тодорхойлогдоно.

Шинэ зүйл сурах бүрдээ “Зав олдохгүй юм” гэж гомдоллосоор байвал танд хэзээ ч тохиромжтой үе ирэхгүй. "Та хүлээж болох ч цаг хугацаа таныг хүлээхгүй" гэж Бенжамин Франклин хэлсэн шүү дээ. Нэг сард нэг хэлийг бүрэн эзэмшсэн, хэдхэн хоногт өндөр амжилт гаргасан хүмүүсийг бид шүтэн биширдэг. Гэтэл тэдэнд яг л тантай адил 24 цаг байсан. Өдөр бүр нэг цаг зарцуулж 9 өдөр суралцсан хүн олж авсан мэдлэгийхээ 90 хувийг санадаг бол, 1 өдөрт 9 цагийг зарцуулсан хүн бүх мэдлэгийхээ зөвхөн 10 хувийг санан тогтоодог байна. Илүү их цаг зарцуулахад биш илүү тогтмол суралцах нь үр дүнтэй. Ихэнх оюутнууд 40 минутын хичээлийн лекцээс илүү 15 минутын бичлэгийг илүү тогтоодог шүү дээ. Нэгэнт тогтоосон мэдээллийг байнга сэргээн санах, амьдралдаа ашиглах хэрэгтэй юм шүү. 



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Ингээд бвал болжийшд   [66.181.160.43]
      2017-08-25 23:04
    Энэ төрлийн мэдээлэл илүү их хийгээрэй. Баярлалаа. Амжилт хүсье сэтгүүлчдээ

2017 онд трэнд болсон ЭТГЭЭД ЗАГВАРУУД

Уранхай жийнс, үслэг шаахай ...

  2017-10-17 07:15

Архинаас гарсан 10 алдартан

Ингээд олон жил архи амсаагүй “цоо эрүүл” алдартнуудтай танилцацгаая.

  2017-10-17 03:12

Дуншиж буй Засгийн газрын 10 СОДОН баримт

Тэд бүгд англи, орос хэлтэй.

  2017-10-17 02:23