Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

08.23: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 6 сэдэв

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орно уу.

Энэ өдөр таны мэдэх ёстой бүх зүйл

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд ойрын хугацаанд хийгдэх томоохон айлчлал, арга хэмжээ болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахтай холбогдуулан, "АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ-аас үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. Импортоор оруулж ирж буй автомашинуудыг 24-нөөс эхлэн тус газарт бүртгэх ба шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, зарж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авах болжээ.

“Хурд” хамтлаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хамтарсан тоглолт хийх болсноо зарлалаа.

Зарим нуур гол үертэй байгаа тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

“Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян “Тавантолгой”, “Оюутолгой” төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтад хамтран оролцох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ мэдэгджээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
15 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
15 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
28
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.