Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Байршил тогтоодог "навигац"-тай гутал бүтээж магадгүй

Энэ нь их хүн амтай хот суурин газар, ой мод, бүр газар доорх юмсын байрлалыг илрүүлэх чадвартай гэж СХИС-ийн хэвлэлийн алба мэдэгдлээ.


Сибирийн холбооны их сургуулийн эрдэмтэд Томскийн үндэсний судалгааны политехникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хэрэглэгчийн байршлыг тодорхойлох чадвартай навигацийн системийг боловсруулжээ. Энэ нь их хүн амтай хот суурин газар, ой мод, бүр газар доорх юмсын байрлалыг илрүүлэх чадвартай гэж СХИС-ийн хэвлэлийн алба мэдэгдлээ. Хөгжүүлэгчдийн санаагаар энэхүү мэдрэгчийг гутланд суурилуулбал илүү зохимжтой байх аж.

“Системд антен хэрэггүй бөгөөд ГЛОННАСС, GPS гэх мэт хиймэл дагуулын системийг ашиглах боломжгүй газар хэрэглэгчийн байрлалыг тодорхойлдог” гэж хэвлэлийн бага хурлын үер мэдэгдсэн байна.

Мэдрэгч систем нь явган хүний алхмуудыг хэмжин хаана явж байгааг тодорхойлох аж. “Мэдрэгч хүлээн авсан мэдээлэл дээр үндэслэн хэрэглэгчийн байршлыг тодорхойлох болно.” гэж СФУ-ын инженерийн физик, нано электроникийн хүрээлэнгийн эрхлэгч профессор Паул Маринушкин хэллээ.

Энэхүү мэдрэгчийг хөл, гар, цээж, нуруу, бүсэлхий болон толгой дээрээ өмсөх боломжтой ч гутлынхаа уланд төхөөрөмжийг хийх нь хамгийн сайн арга гэжээ. Системийн ажиллагааг шалгахын тулд эрдэмтэд туршилт явуулжээ. Хэрэглэгч тусгайлан зассан замыг давахад байршлын алдаа 2.5%-иас хэтрээгүй байна.

Төслийн удирдагчдын үзэж байгаагаар тэдний бүтээсэн системийг хаана ч, хэн ч хэрэглэж болох аж. Хамгийн сонирхолтой нь харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн навигацийн тусламжийг гэртээ байхдаа мөн гадуур явж байхдаа ашиглах боломжтой аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
1 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
25
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.